S.F's note : Элийрэл Дэмийрэл Сэхээрэл гурвын хамжиж бичсэн Ухаарал гэх этгээд.

Элийрэл Дэмийрэл Сэхээрэл гурвын хамжиж бичсэн Ухаарал гэх этгээд.


“Заримдаа мэдэхгүй. Мэдэхгүйнхээ өмнө амаа хамхих нь дээр” хэмээн саяхан нэгэн “сэхээрэл” дээ бичсэн байв, би. Яг үнэн. Энэ бол дараагийн дэмийрлээс үүдэх ухаарал гэж нэрлэж болохуйц томоохон олз. Дахин тэнэгүүдийн дунд огт орохгүй. Хамт аялсан дуу хүртэл утгагүйг мэдрэв. За тэр яахав.

Би заримдаа гайхах юм. Би хэн бэ? Тэр=би хэн бэ? Бид хэн бэ? гэж.

Хүн гэдэг нь Хөхтний анги, Приматын баг, Гоминидын овогт багтах Хомо сапиенс зүйлийн амьтан юм. Дэлхий дээр оршин буй бусад амьд организмтай харьцуулахад хүн нь маш өндөр хөгжсөн тархитай бөгөөд ярих, сэтгэх, өөрийгөө шинжих чадвартай болно... хэмээн өчүүхэн надад шинжлэх ухаан айлдав. Гэвч өөрийнхөө элийрэл дундаас амьтан хүнийг хүн болгож хувиргаж байгаа гэсэн дүгнэлтэндээ бат итгэсний үр дүнд хоосон гэсэн үгийг олсон минь энэ.

Хов хоосныг хаа сайгүй л мэдрэнэ. Хоосон зүрхтэй, хоосон бодолтой, хоосон бороотой, хоосон гудамд, хоосон зүүдтэй амьдарч байна. Заримдаа зүүдлэхийг маш ихээр хүснэ. Дусал зүүд өгөөч гэж, алгаа тосоод бурханаас гуймаар. Өөрийгөө, эсвэл чамайг, өөрсдийгөө нэг зүүдлэхсэн.

Юу ч гэсэн хүлээх л хэрэгтэй. Бидэнд эвлэрэх цаг ирнэ ээ. Чи минь. Удахгүй бид эвтэй урт удаан амьдрах болно. Аяа, хайрт бодол минь, хувь тавилан минь. Хэзээ нэгэн цагт би та бүгдэд гараа дээш өргөөд бууж өгөмз. Бүү яар. Харин одоохондоо багахан ч гэсэн эрх чөлөөн дор жаал уйлах хэрэгтэй байна. Алив алчуураа түр зээлээч, дайсан минь. Хувь тавилан минь.

Би хүсэж буй зүйлээ хийдэг байв. Хийж байна. Бичиж байна. Хар л даа. Сайхан ч байна. Энэ номын санд надаас өөр жаргалтай хүн байгаа эсэхэд эргэлзэн тэнэглэв. Ийн бодоод гараа хартал хурууны завсраар эрх чөлөө яг элс шиг асгараад л...

Робинзон Крузо дээр ингэж өгүүлдэг. “Би буудахаар шагайхад тэр амьтан өөртөө заналхийлж байгаа аюулыг мэдэхгүй, байрнаасаа ч хөдлөхгүй байв. ” Учир нь тэд хүн гэж огт мэддэггүй байсан юм. Яг энэ мал хэмээх “ухаантнуудтай” эн тэнцэхүйц гавъяатай хүн юм би.

Үхлийн тухай мэдэхгүй хэрнээ үхэх сэхэхийн тухай мөн ч их ярьдаг байж. Тэнэг байж. Байгаа ч байж болох. Төрөх, үхэх хоёрын талаар тэр /та тэр гэж хэн болохыг мэдэж буй/ надад ийн айлдсан юм. Тэд хоорондоо их хол мэт санагдах авч угтаа алга урвуулахын дайтай ойрхон зүйл ээ гэж. Их л хөгшин хүн шиг хэлсэн сэн. Угтаа бид нэгэн биед хамт амьдардаг юмсан.Ингэж ярихыг нь урьд нь сонсож, үзэж байсангүй.

Өчигдөрхөн л хайрлаж амжаагүй байсан “амь” минь нэг л өдөр биднийг орхичихоор аймшигтайгаас ч аймар. Хүн эрлэг номун хаана руу хайртай хүнээ илгээхдээ хэтэрхий өчүүхэн болон хувирдаг гэдгийг яс махааара мэдрэн түүнээс нь цус шүүрч байгааг мэдрэв.

Энэ бүхний дараа өнгөрсөн бороонд ухаан ортлоо цув нөмрөн зогссон сон. Харин эцсийн дүндээ амьдралыг хайрлах хэрэгтэй хэмээн шийдсэн. Тэр тусмаа амьдрагсдыг хайрлах учиртай. Ертөнц тэр чигээрээ нэгэн гинжин холбоо агаад төрөх-амьдрах-үхэх гурав угтаа өөрийн нягт уялдаатай байдаг ажээ. Амьдрах ёстой учраас л ирсэн. Араа шүдээ зуугаад Амьд л үлдэх хэрэгтэй” /Б.Г/ хэмээн дахин, дахин хэлсээр тэр өндийв...

2011 оны 8 дугаар сар 6

Э.Бүжинлхам

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
◄░♥...๏̯͡๏✯Gala★tar✮`◕‿◕´...♥░► (зочин)

дажгүй шүү

11rain

Ухаарал үнэртсэн их сайхан бичлэг, философийн зохиол бичээрэй чи чаднаа

Ну ПОГОДИ

тааалав биеийг чинь биш бичсэнийг тань шүүү

Dulgu7n (зочин)

Boljee blj. . .

ухаарал гэх этгээд (зочин)

элбэгсайхан байна аа. сайхан амарч байна уу. тэгж л байгаа байлгүй дээ. намар уулзая. ок

Bodolxon

хүн гэдэг сэтгэлийн амьтан...

tsatsa (зочин)

amidrah ystoi uchraas l irsen,,,

Ялгуун (зочин)

Сонин нь хүмүүсийн ихэнх нь үхье гэж боддоггүй. Заяасан тавилангаа гүйцэд эдлэх л хүсэлтэй байдаг. Зураг нь болоогүй бол шүдээ зуугаал босэо шүү дээ. сайхан болжээ

уучлаарай (зочин)

ухаарал хэмээх үгийн язгуур нь ух гэсэн утга.аймар гоё болжээ.баярлалаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)