S.F's note : Өнөөдөрт зориулан гэрээслэв.

Өнөөдөрт зориулан гэрээслэв.


Энд би байна. Би буй учраас би мөн үгүй байж болох. “Яг одоо”-г үгээр илэрхийлж болохгүй байгаад “яг одоо” надад харагдахгүй байгаа мэт санагдана. Нүдэнд манан эсвэл утаа хорогдоод байгаа юм шиг харагдана, ингээд л би “яг одоо” дунд төөрчихсөн сууна. Одоо огт өөр зүйл бичнэ.

Үнэндээ үзэн ядалт, хайр хоёр чинь миний хоёр нүд л юм байна. Тэд энэ олон жил ийм ойрхон байж шүү дээ. Чухамдаа үзэн ядахдаа би өөрөө л хэмжээлшгүй ихээр зовж байсан юм байна. Үзэн ядуулсан нь биш, ядсан нь тарчлан зовдог гэсэн дүгнэлтэнд хүрч болно. Харин хэн нэгэнтэй ойрхон байна гэдэг түүний тухай мэдэхгүй болохын нэр гэсэн үг. Би үүнийг ингэж ухаарав. Учир юу гэвээс би эргэн тойрныхоо хүмүүсийг огт таниагүй, тэдний чөтгөрийн авирыг ч ухаараагүй явдаг байж.

Гоо үзэсгэлэн гэдэг ердөө л тэгш хэм гэсэн гаргалгаанд бүрэн итгэх болов. Миний шунан дурласан бүхэн гагцхүү тэгш хэм байсанд урам, ууц хоёр зэрэг хугарав. Гэвч бас үгүй ч байж болох. Тэгш хэмээс хавь илүү мэдрэмж байсанд итгэнэ. Үгүй шүү, огт худлаа.

Сайхан, муухай бүхэн худал болохыг олж мэдлээ. Яагаад гэвэл сайхан муухай гэж байхгүй. Харин харах, харагдагч хоёр л амьд буй. Миний хүрэх гэж тэмүүлж буй зүйл үнэндээ огт хэрэггүй зүйл байсныг ухаарч эхэллээ. Байхгүй болохоор л хайгаад байгаа хэрэг. Хэрэв байдаг болчихвол дахиад л өөр үнэнийг хайж эхэлнэ. Чи ч мөн тэгсэн. Чамд байхгүй учраас л чи түүнийг хайрлаж байгаа юм. Байсан бол чиний харцанд торох хог ч байж мэднэ.

Сайханы тухай бүх сургамж “нийтлэг бодол” худлаа. Гоо үзэмжний боолчлол гэдгийг ухаарав. Үнэндээ дурлал гэгч яг дотор нь юу байгааг мэдэхгүй үзэмжит ваар худалдан авахтай ижил. Вааранд юу ч байж мэднэ. Юуны ч үр байж мэднэ. Цэцэг эсвэл халгай. Халгай-Огт хэрэггүй зүйл бас биш шүү. Бүх зүйлд ямар нэг сайн зүйл бий. Тиймээс бид ваар худалдан авах бүртээ, алдах тоолондоо харамсалгүй дараагийн ваарыг авдаг байх.

Хэн энд байгааг би үл мэднэм. Заримдаа өөрийгөө мэдэхгүй. Магадгүй энэ бол би. Эсвэл тэр. Эсвэл бүр тэр. Тархиараа бичдэг гэвэл шал худлаа. Бүр тэрэн шиг худлаа зүйл нэг ч үгүй. Үгүй эсвэл үнэн. Маргалдахаа боль. Утгагүй юм. Миний дотор хэдэн сэтгэгч байдаг вэ? Эсвэл сэтгэгч биш зөвхөн бодогч юм байна. Би гурав эсвэл дөрөв гэж тоолсон. Тоолох гээд л тоогоо алдчихдаг юм. Гурав эсвэл дөрөв шүү. Түүнээс их биш бага ч биш.

Заримдаа мэдэхгүй. Мэдэхгүйнхээ өмнө амаа хамхих нь дээр. Зарим зүйлийг огтоос мэдэхгүй. Би мэдмээр байгаа ч заримдаа нууцыг нь олчихвол огт үнэгүй зүйл байсныг мэдээд амьсгалахаа больчих мэт санагдаад байдаг юм. Надад дүгнэх эрх алга. Миний дотроос, эсвэл хаанаас ч юм /хаа нэгтээгээс/ тэгж хэлсэн. Дүгнэх эрх чамд байхгүй ээ гэж. Үзээгүй, барьж үзээгүй, бүрэн мэдрээгүй энэ амьдралыг тэр чигээр нь дүгнэх гэж бүү яар. Үхэлтэй хамсаад амьдралыг нэг дүгнэх цаг ирнэ ээ гайгүй. /Гэж заналтай нь аргагүй хэлсэн юм./ Чи хүлээх л хэрэгтэй. Би хүлээх л хэрэгтэй. Магадгүй үгүй ч байж болно.

Өнөөдөрт зориулан “яг одоо”-той хамт гэрээслэв. Маргааш гэж үгүй. Үгүй ч байж бас болно. 

2011 оны 8 дугаар сар 2

ХНО

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
Edelweiss

Сайхан гаргалгаа байна. Ерөнхийдөө санал нэгдэж байнаа. Тэгээд энэ мэтчилэн байвал цаашдын амьдрал...... ойлгосон байх...

Unubold (зочин)

"yag odoo" gj l bii...

ஜॐ♥ஜАянчин ஜॐ♥ஜ

...үгүй ч байж болно...

зүгээр л тайтгарал...

...Shake...

"Сайхан" бичлэг ...

ZEO ^-^

Бүх зүйлд ямар нэг сайн зүйл бий.

Bodolxon

сайхан хүнд санаа алдталаа, гуниталаа дурлах сайхааан...

simon (зочин)

Энэ хүүхдийн ухааныг гүйцэхээ больж байгаа юм байна даа

dddddd (зочин)

end neg hun tanii shulgiig copydood tavichij heleed bh chin arilgahgui yum bas neriig chin ch bicheegu facebook deer Б.Намуун geed neg oxin bna!!!!!!!

dddddd (зочин)

uu Ц.Намуун yum bnashuu notes dotor n BI geed garchigtai ok

Hanper

Жоохон толгой эргүүлсэн :Д Баахан нуух юмтай хүн байна гэсэн ойлголт авав ^_^

элбэгсайхан (зочин)

философи гэдэг нь мөн үү. гоё бичжээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)