S.F's note : Навч

Навч


Намар. Өөдгүй бороо. Ёстой л нэг асгарч байна даа. Би чамд хайртай. Эрүү нь чичрээд л, гар нь салганана. Шар аяга. Дотроо кофетой. Чамайг би удаан хүлээсэн. Дугтуйгүй захидал. Дотор нь ганцхан ширхэг өнчин навч. Хатчихсан. Үгүй ээ, хатаачихсан. Урт шаргал долгионтой үс. Зүүн талдаа цэцэг хатгачихсан охин. Эсвэл бүсгүй. Юу юугүй уйлах гээд байгаа нүд. Уйлчих гээд.

Тэр үед намар байсан. Бяцхан суурин. Арван хэдтэй жаал хүү. Дугуйтай хүү. Өдөржин цэцэрлэгт “нисээд л” байдаг хүү. Түүнтэй хамт өдөржин дүүлдэг охин. Хонгор шаргал үстэй охин. Гэзгэн дээр нь цэцэг ургадаг охин. Гутлаа тайлчихдаг хүүхдүүд. Хөл нүцгэн хүүхдүүд. Навчис үйрүүлж тоглодог дуучин зүрхтэй хүүхдүүд.

Тэр үед дахиад л намар байсан. Бяцхан суурин. Сургуулийн төмөр хашаа. Модод чимээгүй чагнана. Хонгор шаргал үс. Салхинаас харамлам. Үсийг нь илбээд. Удаан суугаад л баймаар. Шөнө байсан. Энхрийлэм. Энхрийлэл. Би чамд хайртай гэж хүү хэлнэ.Үүлс тэднийг ичээгээд л. Навчит бөгж. Навчаар хийсэн бөгж. Ингээд л гэрлэчихсэн. Гээд итгэчихсэн охин.

Тэр үед бас дахиад л намар байсан. Яваад өгсөн. Их баяртайгар шүү. Амьдрана гээд л явчихсан. Тэр тэнд амьдарч байгаа гэж охин итгээд үлдсэн. Хүлээгээрэй. Эргээд ирнэ ээ. Хүлээгээд л байсан. Навчит бөгжөө зүүж болдоггүй. Номын завсар хийчихье. Хамгийн дуртай ном. Энд хадгална аа.

Тэр үед бас л нэг гунигтай намар байсан. Энэ удаа гунигт гэдэг үг нэмэгдсэн. Хадгалаад л байсан. Зүрхээ дэлгээд хатаамал болгосон. Жаазанд хийгээд, ханандаа өлгөчихсөн шаргал үст. Зүрхгүй юм чинь оронд нь тавих зүйл олъё. Өө тийм зураг зуръя. Улаан өнгө хаана байна. ааааа. Дуусчихаж ээ. Өө шар өнгө яг болно. Нар биш дээ ямар. Тэгвэл намар. Намар чинь цэнхэр өнгөтэй. Цэнхэр яг болно. Цэнхэр зүрх. Өө энд тавина аа. Яг сайхан таарч байна.

Тэр үед бас, бас нэг уйтгартай...гунигтай...намар байсан. Шуудангаар түүнд жаазтай зүрхээ явуулав. Чамд гэж бичэв. Их гоёор. Одоо хүлээх л үлдлээ. Эндээ хүлээнэ ээ. Хамт нисдэг байсан цэцэрлэгт. Тэр минь намайгаа олоод ирнэ. Энэ бороог ээ... Эээээ

Намар. Одоо хангалттай. Дахиж хүлээхгүй. Зүрхээ жаазнаас нь эргүүлж гаргаад байранд нь хийх хэрэгтэй. Эндээс өөрөө явна аа. Түүнийг хайж олно.

Зүрх рүү чинь алхдаг жимийг

Бүр мөсөн угаачихсан

Зүрхийг минь л дааруулдаг

Энэ бороонд алгаа тосон зогсохдоо... дуулаад л. Тэр сонсоно байх.

Танил нүд. Танихгүй харц. Намар бид хоёр чамайг их удаан хүлээсэн шүү. Намар бид хоёр чамайг их удаан хүлээсэн. Яагаад ирэхгүй байсан юм бэ? Яагаад. Яагаад. Яагаад. Яагаад? Яагаад?????????

-Мартчихжээ / цэг/

Мартчихсан. Ингээд л болоо. Ердөө л тэр мартсан байна шүү дээ. Тэр намайг. Зөвхөн мартсан. Мартсан. Мартсан. Өөр юу ч болоогүй.

Жаазтай зүрх хаана байна аа. Өө байхгүй. Хаячихсан. Хэнд ч байхгүй, Одоо түүнд зүрх байхгүй. Оронд нь түр тавьсан зурмал зүрх л бий.Тэр зүрх үүнийг сонсоод шууд л будаг нь хуурч эхлэв. Цэнхэр байсан юм. Харин одоо өнгөгүй болчихсон. Өнгөгүй зүрхтэй шаргал үстэй охин, эсвэл бүсгүй.

2011 оны 7 дугаар сар 26

Э.Бүжинлхам

start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
Unubold (зочин)

гайхалтай бичжээ. чиний бичлэгийн хэв маяг нэг л өөр, гэхдээ тэр чинь таалагдаж байна аа. үг холбохдоо чам шиг сайн биш болохоор сэтгэгдэлээ сайн илэрхийлж чаддаггүй ээ... :D

Edelweiss

ёооё найз минь ёстой гайхалтай болжээ. Бас нэг шинэ мэдрэмж. Уйлмаар, инээмээр... Эсрэг тэсрэг....
Өөр ертөнцийн хүмүүс ялгагдах юмаа....

mashk (зочин)

блогоор чин зочлоход их сайхан блаа би бас удахгу шинэ блогтой болий гж бодоод бгама асуух юм бас бус юм бна татгалзахгу бол майл хаяга улдэгэрэй :)

m!mzy

yamar goy yum be...ooriin chin blogoor dandaa l zochildog.Orood garah bolgond ynz bvriin l setgegdeltei gardag.Uilmaar eswel ineemeer,Jargaltai eswel gunigtai geed l...amjilt...ta vneheer bichsen zohiol bvr shigee saihan bas nuutslag baih aa

Azzaya (зочин)

Хүүрнэл зохиолын ном гаргана биз дээ? :) Энэ шаргал үст хэнийг ч юм санагдулчихлаа.

11rain

Намар гэдэг үг их орсон нь таалагдаж байна. Чи бол намрын цэцэг, намрын охин...

Bodolxon

зүгээр л мартдаг нь муухай

Орших (зочин)

Эмэгтэй хүн ийм л байдаг байх. Намайг ингэж хайрлах эмэгтэй миний амьдралд нэг л байсан юм. Гэхдээ би түүнийг гомдоочихсон. Харамсаад бардаггүй ээ. Цаг хугацаа даанч яг салхи шиг эд юм. Эргэж ирдэггүй. Чамд маш их баярлалаа. Бага ч болов зүрхийг минь уяраасанд чинь

зочин (зочин)

:((

7 (зочин)

suuliin todoor bichtsen
martchihjee
baihgui haychihsan
mus shig sanagdaj bn

tuya (зочин)

миний хөөрхөн найз ч мундаг юмаа.Амжилт хүсье love ya

Робинзон Крузо

Гоё бичжээ. ЛАЙК.

Nz Oyunaa (зочин)

uneheer taalagdlaa ted zugeerl martchihdag ene l eregtei humuusiiin zan bish gem ni .........Ter ch gesen namaig zugeer l martchihsan bgaaa

=>ТуЗуКи (зочин)

ТМЭЭ ТЭР Ч БАС НАМАЙГ МАРТСАН ЗҮРХЙГ МИНЬ Ч БАС ХОГИЙН САЯРУУ ЧУЛУУДСАН. ГЭХДЭЭ АХИАД БИ ЗҮРХЭЭ ЗУРЖ ӨГСӨН. МАШ ИХ ИТГЭСЭН. ГЭВЧ ТЭР АХИАД Л.... ХАЯЧИХСАН...

Nanni

ilerhiilel n uneheer goy yumaa,,, aviyasiig n bishirchiin oo hehe,, ene uguulleg n goolingoo deer tavigdsan bsn sanagdjiin

"MRG"

mm LIKE

би (зочин)

мартсан үгүйээ эсвэл зүгээр мартагдсан

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)