S.F's note : 2011.7.26 ны шүлэг

2011.7.26 ны шүлэг

Үснийхээ ширхэгтэй хамт гуниг сүлжээд

Өглөө бүр өрөөнөөсөө инээмсэглэн гарнам

Хамгийн сүүлчийн зогсоол хаана болохыг мэдэх ч

Хамаг хурдаараа тэр л зүг тэмүүлэн яарнам...

Цуурчихсан зүрхнийхээ хэлтэрхий бүрийг гээлгүй

Эвлүүлж аваад торонд хорьчихсон би

Цуурай мэт хоосон амьд явахын чимээн дунд

Энгэртээ дүүрэн итгэлтэй чихээ бөглөн алхнам...

Үдэш бүр, амьдрах ийм эгшиглэнт-эмгэнэл гэж

Өдрийн тэмдэглэл дээрээ тодоос тод биччихээд

Өрөөстэй номын завсраас балга ус гуйх ганцаардалтайгаа

Өчигдрөөс халаасалсан багахан эрх чөлөөгөө хуваалцнам...

Одод тэнгэрээс бутран, үсийг минь задгайлсаар

Одоо л эндээс далавчаа дэвсээр уйтгар нисэн одно

Өчигдөр шөнөжин таазан дээр хадсан харцнаас минь зугтах

Өрөөгөөр минь дүүрэн..................өлгөөстэй энэ их гунигыг ээ ээ...

2011.07.26

Э.Бүжинлхам

start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

null
ulamorgih (зочин)

gaihaltai saihan ed bn

Oogii-sm Bs (зочин)

gunig bolgon chin uugeer duusag :)

Улбаршар (зочин)

Төгсөрнө гэж энэ үү? хэхэ. Гайхалтай болжээ.

Bodolxon

нэг л өдөр нэг л өөр тодоос тод гэрэл гарна гэдэгт итгээрэй

♥◕‿◕♥Цоглог охин♥◕‿◕♥

taalagdlaa amjilt (@_@)

элийрсэн ... Хилийн Цэргийн Онигор Нүдэн

гоя

m!mzy

wow!!! yostoi shvtmeer yumaa...yamar goy yum bee

Orgil ah ni (зочин)

Huiten hondii hudlaa yum shig magtaal helehgui gej boddog yumsan... Uuhais daa... Shan shuleg unshlaa.

=>ТуЗуКи (зочин)

эНЭ ШҮЛГИЙГ ТААЖИН КК

=>ТуЗуКи (зочин)

ТААЛЖИН ГЖААН КК

Azzaya (зочин)

eniig l huleej blaa. ystoi saihan boljee. alga tashmaar bna :)

11rain

Гуниг шингэсэн сайхан мөртүүд бна. ингээд хорвоо дээр нэг сайхан шүлэг мэндэллээ

Чиний л өгсөн нэрээр (зочин)

Зүрхээ зүсээд буцаагаад шинэхэнээр эвлүүлчихдэг чиний минь гуниг уу...

Maybe [10%]

пэээээээээээээш яасан их гуниг вээ

tuya (зочин)

гоё юма. өгүүллэгүүдийг чинь уншихаар нэг л со мэдрэмж төрхиймаа. сэтгэл нэг л өөр болхын гунигтай ч юм шиг. ингэж бичнэ гэдэг авьяас шүү. мундаг зохиолч болохын байна даа. миний найз чинь. зөндөө их амжилт...

kaka (зочин)

Үдэш бүр амьдрах ийм эгшиглэнт эмгэнэл... энэ хэсэг нь ?????????????????????????

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)