S.F's note : Бичих минь, миний бичих минь...

Бичих минь, миний бичих минь...


Бичих минь, миний бичих минь

Бийрээ цусандаа дүрээд ганцаардалтайгаа холиод

Ер бусын гайхам өнгө гарган

Ертөнц даяар харагдахаар

Үүлс бүр дээр өөрийнхөө

Үнэн зүрхийг зурж үзүүлэх ''хүсэл'' минь юм

Бичих минь, миний бичих минь

Товчоо нэг бүрчлэн хазаж таслаад

Ичгүүргүй авирлан, энгэрээ задгайлж

Нүцгэн цээжээ үзэгнийхээ үзүүрээр

Нүд бүхэнд харуулан, цуулж хаях галзуурал минь юм

Бичих минь, миний бичих минь

Харанхуй өрөөндөө үүр цайтал орь ганцаараа

Хань бологч лаагаа нүдийг нь бүлцийтэл уйлуулчихаад

Зүрхэндээ хорьсон шүлгүүд- шөнийн шувуудаа

Зүг зүгт нисгэж, салах ёс гүйцэтгэн

Өдөр бүхэн эрх чөлөөний тухай

Өөрт минь захидал бичихийг шаардаад

Өдөн үзгээ атгаад, оромжныхоо салхивчин дээр

Өөд харан, дуулж суудаг их хүлээлт минь юм

2011 оны 6 дугаар сар 6-10

Э.Бүжинлхам

start=-20 , cViewSize=50 , cPageCount=1

30 сэтгэгдэл:

null
ZEO ^-^

=d>

11rain

оруулчихаж еэээээээээээээээс!

13

нүүх гэж байсан юм уу??

энэ их гоя юмаа

saarlaa (зочин)

daanch tiim bhaa ym bichku ih udaad bhaar ni gaihsan ym

*** (зочин)

Өдөр болгон яг чиний хэлсэнээр нүдээ аниад, зүрхээ санаа алдахыг сонсдог тэр чиний тухай л надад шивнэдэг. Хайртай гэж хэлсэн 7хон үсгийг надад л зориулсан байгаасай гэж.

*** (зочин)

чи их яруухан юм

Надаас Урсах Чөлөөт Үгс (зочин)

Хайртай гэдэг ДОЛООХОН ҮГ ДЭНДҮҮ ХУУРАМЧ. . .

Maybe [10%]

Хайртай гэдэг чинь ганц л үг шдэ юун 7 үг

Maybe [10%]

гэснээс нүүгээгүйд чинь баярлалаа

Атаархуу Азаа

хэлэх үг алгөөө

SinГ©ad O'Connor

гоя.

Согтуу цас

гальт санаа зовов нүүгээд үзээрэй энээ тэрээ би сүрдүүлжэээн :P сайхан сайхан унших аааагүүү дуртайшт

zyrhend uusagch (зочин)

Хөөрхий хоёр ном
Хөнгөмсөг явлын үрээр
Хөндлөн урт хавчаарын
хөмхий зуултанд өртөж

хөвчийн мод шаралтал
хүйтэн салхинд гандтал
хүүхэн хүний тушаалаар
хүлэгдэн агаарт ганхах нь

Хүнээр бодвол Шексперийн
хөөрхий Жульетта Ромео шиг
Эсвэл голгофын оройд тэлэгдсэн
исус христос , хулгайч хоёр шиг

Буратино

ih sonin boljee

Vesper (зочин)

миний сэтгэлийн нэг хэсэг нь мэт л мэдрэмж төрлөө.. Сайхан бүхнийг бичээд л байгаарай гайхамшигтай авъяас чамд байдаг шүү... Үнэхээр их таалагдлаа

Bayraa (зочин)

Gantsaardal mine gdg neg xvnii
shulegtei bichilgiin xuvid ix tostei sangdxiim

Ichabod (зочин)

Хүн бүр бичих гэж бүх бие сэтгэлээ зайлан, догдлуулж бас цалиглуулж байж бичдэг гэж миний сайн найз надад нэг удаа хэлж байсан удаатай...

Ichabod (зочин)

Хайртай гэдэг 7 хон үсгийг чамд амлахгүй би хоёрын хооронд харин чамд мэдрүүлэх болно тэр их хайрыг гэж мэдхүү...

Ichabod (зочин)

чимээгүй байхыг бодвол та хэд бүгдээрээ мэдэхгүй юм шиг байна тэ...??????

нууц нүд байсан одоо талын цэцэг болсон. (зочин)

Хэрэв надад ийм үг хэлвэл
Би итгэхгүй
Чиний хэлсэн бүхэнд.

Ichabod (зочин)

Хүн болгон адидхан биш шүүдээ найзаа!!!

Ichabod (зочин)

хүн болгон адилхан биш шүү дээ найзаа !!!

Runner

гоя

Ichabod (зочин)

шинэ өгүүллэг эхлүүлсэн гэж байсан юу болж байна. "Шинэ өгүүллэг уншаагүй аймаар удцан байна шдээ"

brbotw (зочин)

sn bn uu hervee tanai blog manai blog deer haygaa tavihiig husvel blog79.gblog.mn luu orood setgegdel deer hayg haragdah ner chiglelleee bicheelerei

oldoshaklsi (зочин)

Bi bichij baihdaa l amid gedgee mederdeg gej
chimeee ahbichsen yum daa.

Bicheed baigaarai. bichihdee urgel uneniig, hudal huurmagiig ch unen bicheerei.


Blog chin taalagdlaa.

Hundetgesen Ya.Bayaraa

DubaR

аягүй садист шүлэг байна гээлүү хэхэ
нээрээ лаг бичжээ
бичих минь, миний бичих минь

DubaR

нээрээ тэр дээр сэтгэгдэл үлдээсэн зүрхэнд уусагч бас лаг бичжээ зурагт зориулсан бололтой тиймаа :)

Өөнжий

яамар гоё шүлэг вэ?

suwd (зочин)

goy yma air taalagdlaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)