S.F's note : Борооноор учирсан залуу...

Борооноор учирсан залуу...




1

Тэр надад нэгэн бороотой өдрөөр “Надтай гэрлээч” гэж хэлсэн юм. Гайхсандаа түүн рүү цоо ширтэж байхад тэр үсийг минь илбэн, нүдэн дээр минь аяархан үнсээд, борооны уянгыг сонс доо гэж хэлж билээ. Хариуд нь би юу ч хэлээгүй ээ. Бид хоёр саглагар модны дор, хуучин сандал дээр их удаан суусансан. Тэгээд тэр, би чамд зориулж их сайхан зураг зурсан гэж хэлээд тэнгэр өөд заахад солонго татчихсан байлаа.

2

Миний нүдрүү хараад юу ч хэлэлгүй гараас минь хөтлөхөд түүний харцнаас би дагаад яваач...., хэмээн хэлж буйг нь мэдэрсэн. Чулуун замын хажууд навчис хөглөрөн их л үзэсгэлэнтэй харагдсансан. Тэр надад навчисыг хэрэв чи сайтар харж чадвал бүгдэд нь би “хайртай”гээд биччихсэн байгаа гэж хэлж билээ. Харин би мөн л дуугараагүй. Надад сонсгосон борооны уянга, зориулж зурсан солонгон хээ, навчисан дээрхи захидалд нь хүртэл би талархаагүй ээ.

3

Би түүний гараас ер тавьсангүй. Цааш алхаад л байсан. Тэр надад ингээд л алхаад байвал хоёулаа үргэлж бороо эгшиглэдэг хэрнээ нарны өнгөтэй, солонгон цэцэгс, цасан навчит хотод очино оо гэж хэлсэн юм. Тэр үед цас орж байлаа. Нимгэн улаан даашинзтай би ер жиндсэнгүй. Цасхан хаялсаар л, нэг мэдэх нь ээ би далавчтай болчихсон байв. Цасан жигүүр.

4

Нар жаргах үесд түүний нүд рүү харахад надад тэр айх хэрэггүй ээ, дахин харанхуй болохгүй, одоо үргэлж гэрэлтэй байх болно гэж хэлсэн. Тэр шөнө тэргэл сар яг өдөр шиг л гэрэлтэж хоносон доо. Нялх өвсөн дээр суугаад бид тэнгэрийг их удаан ширтээд л байлаа. Нэг мэдэхэд түүнийг дэрлээд би нам унтчихсан байв. Нүүрийг минь даган асгарах гэзгийг минь хойшлуулаад харанхуйн охин минь, хар даа нар гарчихсан байна гэж хэлэхэд нь л би сэрсэн юм.

5

Бид очих ёстой газраа удалгүй ирсэн. Хөл доорхи тэнгэр дээр цасан навчис ургадаг, дээш харвал өвснүүд хийсэн харагдах бяцхан суурин. Бүх зүйл яг л түүний минь хэлсэн шиг байлаа. Энд ирээд удалгүй тэр минь сайхан сэтгэлээрээ хамтдаа амьдрах байшингаа барьсан юм. Тэгээд дахин тэр надаас “надтай гэрлээч” гэж асуусан.

6

Хөл нүцгэн, үсээ сул задгайлсан, үүлсээр нэхсэн даашинзтай би. Миний хурим энэ өдөр болж билээ. Тэр надад хайр минь үүрд чиний ертөнцөд амьлах болно гэж амлахад, би түүнд хэмжээлшгүй ихээр итгэсэн.

Харин миний ядам хуруунд од шигтгэсэн сүйн бөгжөө зүүлгэх мөчид л би түүнээс анх удаа...

Борооноор учирсан залуу минь, чамайг би хэн гэж дуудах вэ? гэж асуусан юм.

2011 оны 5 дугаар сар 26

Э.Бүжинлхам

start=-15 , cViewSize=50 , cPageCount=1

35 сэтгэгдэл:

null
13

өөрийнхөөрөө ойлголоо..таалагдлаа..тэгэх ч учиртайм чинь (=

Bodolxon

таалагдлаа.. эсэн бусын хар бор амьдралын өгүүлэмжээс хамаагүй өөр.. төсөөлөхүйд оюун минь жингүүдэж амарлаа хэхэ :-P .. баярлалаа

Кена

юуг ч тайлбарлах хэрэггүй

ema (зочин)

жинхэнэ төсөөллийн ертөнцөөр аяллаа.Ийм ухаангүй дурлалтай учирч үзэхсэн.
Гэхдээ хүн болгон өөр өөрийнхөөрөө ойлгох байхаа

azuka (зочин)

ойлгодгууд нь л ойлгог ээ. бүх хүн ойлгодог байвал тэр сайхан биш...

11rain

маш гоё дүрслэл

Дэвхрэг (зочин)

Дандаа гояа бичлэг бичдэг :)

САНАСААР

нээх тийм сонин мэдрэмж төрсөн ажгуу

Надаас Урсах Чөлөөт Үгс (зочин)

Ёстой гоё өгүүлэг байна. Яг энэ шиг өөрийнхөө хайртай хүнийхээ гараас бариад амар сайхандаа жаргах юмсан.

Тинкэрбэлл (зочин)

eostoi goe uguulleg bn tolgoi sergeel yawjihlaa

Начин (зочин)

Дан хайраас өөр зүйл бичихгүй юмуу тээ .... Зүгээр л нэгэн хэвэнд цутгасан санаа адилхан юм бичиснээс .... зазаз чиний л дур л даа

hulaka (зочин)

waw uneheer goe boljee...taalagdaj bna.

Nana (зочин)

сонирхолтой дүрслэл, өвөрмөц сэтгэхүйгээр бичжээ. Ямар нэг мэдрэмж төрсөн гэхээсээ илүү зүгээр л таалагдлаа. Хүний сэтгэлийн эмзэг нарийн утсыг хөндөх үгэн урлагийг хүн болгон ойлгоод байвал үнэ цэнээ алдан утгагүй болох байх. Тэгэхээр ойлгох ч, ойлгуулах ч албагүй гэж зөв ш д хэхэ_ Амжилт хүсье туулайхан минь

Буратино

би бараг ойлгосон байхаа. охид уу даа сайн уншаарай. тэгээд ийм асуултыг хожимдсон хойноо битгий асуугаарай. би зөв ойлгож уу? намрын цэцэг минь.

С.Гантулга

Like like...

Maybe [10%]

1ст хэсэг нь лаг гоё бусад хэсэг нь жоохон ойлгомжгүй. гэхдээ л гоё

Атаархуу Азаа

бусдаас арай л өөр

Maybe [10%]

шаааал өөр байхгү юу :P

Чиний л өгсөн нэрээр (зочин)

Борооноор учирсан ЗАЛУУ-"Үзэсгэлэнтэй тийм оньсогыг насан туршдаа таах гээд
Үйлээ эдлэх...үхэхийн өмнөх хүртлээ хариуг нь огт олохгүй байх
Тийм л хайр яруу найрагчийг
Тэвэртээ үүрд үлдээж чадах юм шиг санагддаг.."гэж нэгэн яруу найрагч хэлсэн байдаг.
Үнэхээр сайхан болж,ээ

~Daki~ (зочин)

ID-gaa ogooj???

Бөби

wow ymar goe boloo we !!!

Bodolxon

би яг одоо үргэлж бороо эгшиглэдэг хирнээ нарны өнгөтөй, солонгон цэцэгт, цасан навчид хотод очмоор байна..

тэгээд хэн нэгэн азтай залууд "хайр минь үүрд ганцхан чиний ертөнцөд амьлах болно" гэж хэлмээр байна.. яг одоо

Дука

гоё болжээ найз минь

Unubold (зочин)

gue, ene ohin chn tr zaluugin ymr, yun hun gdgt n bish, harin dotood setgel, dotood hund n durlasan bhq yu da

Unja (зочин)

:((

7 (зочин)

Тод хараар бичсэн нь бүгдийг хэлээд өгчихөж, хэрвээ чи ингэж бодож бичсэн бол.

*** (зочин)

үнэн => цаг хугацаа
хайр => итгэл

7 (зочин)

:)

1who meet u everyday (зочин)

Их удаан хүлээлээ. Гайхамшигтай...

Azzaya (зочин)

ooroos chin shine shuleg huleenem hehe :)

MaАРаА

гоё гоё

Ciel-heaven (зочин)

Gaihaltai......oilgoh ch oilguulah ch albagui uguulel.....uneher ih taalagdla tanig marthaargui l blloo bas bishirch yvdag hun negeer nemegdsenig helii...nulims men hurtel bayrlah shig......hrdaa hairtai gdgee helmeer sngdchihlaa kxkxkx...........HAIRAA BI CHAMD HAIRTAI ( Seunguda hairtai udahgui ochloo hraa unsey )

dagina (зочин)

awesome!

♥Зөөлөн Эгшигт♥

Та үнэхээр мундаг зохиолч юм аа

Urwagch

гэгээлэг

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)