S.F's note : Чиний......

Чиний......

Чиний тоосонд даруулаад

Номынхоо шүүгээн дээр тавьчихдаг

Миний зүрхний хуудас бүрийг

Тэр л залуу энгэрийнхээ

Халаасанд өдөржин авч явдаг

Миний зүрхийг чи л

Хайчлаад агаарт цацахад

Гараа өөрөө гавлагч, тэр л залуу

Ганцыг ч дутаалгүй бүгдийг нь цуглуулдаг

Зүрхний минь хуудсыг хүссэн үедээ

Галдан шатааж дулаацдаг чи минь

Зүгээр л намайг уйлахад өөрийгөө шатаан

Дулаацуулдаг тэр минь ...

Намайг чиний төлөө уйтгарлаад

Хуудас бүр дээрээ бороо зуран суухад

Тэр л залуу гунигласандаа

Цээжнээсээ эхлэн

Норж эхэлдэг...

Тэр л залуу чамайг үзэн ядсандаа

Цээжнээсээ эхлэн

Ноцож эхэлдэг...

Тэглээ ч зүрхний минь хуудас

Түүний энгэрийн халаасанд

Амьсгалдаггүй хэрнээ

Түнэр харанхуйн дундах

Номын чинь шүүгээн дээр

Өдөржин инээмсэглээд

Чиний даарахыг хүлээн

Чимээгүй дуулж суудаг...

Э.Бүжинлхам

2011 оны 5 дугаар сар 25

start=-12 , cViewSize=50 , cPageCount=1

38 сэтгэгдэл:

null
11rain

Гартаа үзэг атгаж төрсөн охин минь яруу үгсээрээ орчлонг уярааж яваарай....

ZEO ^-^

:)

Согтуу цас

сайхан бичхиймааа

Атаархуу Азаа

ёстой гоёф

Нармай монголч

mongolchuud bugdeeree shulegch

ema (зочин)

tiimee ter l zaluu...gaihaltai bichjee.

tseemaa (зочин)

ystoi ih taalagdaw. amjilt husie.

11rain

ахиад уншсан чинь ахиад сэтгэгдэл үлдээмээр санагдаж бна. Дөрөвдүгээр хэсэг хамгийн лаг нь, Гоё, сайхан, лаг, гайхалтай гэхээс өөр ямар үг бдаг билээ хэрэгтэй бна надад

13

яагаад ийм гоя юм бэ

Sura

yaj ingj bodoj bicheed bnaaaaaa. Bi neg huniig hairlaad l bhad, uur neg hun bas namaig hairlasaar l...

Кена

сайхан шүлэг

Bodolxon

Чиний даарахыг хүлээн
Чимээгүй дуулан суудаг... эмэгтэй хүний дурлал байна хэхэ

`*`*`*`ЗуЛаа`*`*`*`

heliy gesen ch ugiin baylag dutjiishd :P uneheer goy bichih ymaa :)

saarlaa (зочин)

a day without you is like a year without rain

Зочин

Насыг минь бvv асуу
Намайг зуны бороо гэдэг
Нэрийг минь бvv асуу
Нэгэн хаврын цэцэгс гэдэг
Гомдохдоо тайтгарах нулимстай
Гоёхдоо чимэглэх инээдтэй
Салах учрахын цэг
Cap жилийн хэмжигдэхvvн

Оргил ах нь... (зочин)

...Чивэлт зовлонгийнхоо оршихуйгаас сэтгэл зүрхээ чөлөөлсөн
Чиний үгүйд ч одоо дуу аялаж чадна.

Нэг ийм шүлэг үзэн ядалтаар өтөлж байхдаа бичсэн юм байна.

Azuk (зочин)

өө ойрд уншаагүй сайхан шүлэг байх чинь сайн байна амжилт охин минь :) :) :)

Nana (зочин)

Бүсгүйн дурлал, ариухан хайр энэ л нандин охины торгон мэдрэмж чимэг үгсээр гайхалтай илэрчээ. Тэр хорвоо ертөнцийн хувьд чм хэн нэгэн, харин хэн нэгний хувьд чи өөрөө хорвоо ертөнц.. Амжилт хүсье анд минь, энэ хэвээрээ улам гэрэлтэж яваарай

Зочин

hvn gedeg oort bga bvhnihe vne tseniig mederch, hairlahdaa jahan taaruuhan amitan! bhad ni bish bhguid ni uhaarch oilgoh ni elbeg shvvde. ene shulgiig hairtdaa unshuulmar l shan shuleg bnada. hehe ter hair ni haana ch yavaam boldoo??? za uchrah l bz. Setgeliin nandin utsiig hundsun Bujeeheidee BAYARLALA :))

angel*M (зочин)

hehe neree bichhe martchj! ib ni bnoo

Начин (зочин)

нушуу урт байна тэрнээс санаа тасархай

hulaka (зочин)

uneheer gaihaltai...goe bijhimaa!!!

Буратино

бүсгүй минь чи бас дэндүү харгис юм.
эмэгтэй хүн бол хүн биш...
тэднийг бүтээсэн чөтгөр өөрөө эмэгтэй байсан байхаа .

Гайхалтай (зочин)

Гоё... Өөр үг хэлэх нь илүүц байхаа

Vesper (зочин)

uzeg tsasig hoslulan uneher cxn bichjee......

*** (зочин)

Амьсгалахыг хүсдэггүй...учир нь айдаг...зүрхээ өгөхөөс...

Elegiya

gaihaltai :-)

Хулан

сүүлийн 8мөрт үнэхээр сайхан болжээ...

элийрсэн ... Хилийн Цэргийн Онигор Нүдэн

тэхээр юулдаа .. их гоё

Bodolxon

бичлэг бүрээс тань сэтгэл үнэртэх юм даа уншаад л баймаар ...

heart (зочин)

sanaad baina tuuniig mash ih sanaj bn

sHQ. (зочин)

xmm uilahNee

Unubold (зочин)

ийм юм ч тохиолддог...
хайр гэдэг үнэхээр сонин эд шүү...
нэг явчихаараа ирэхгүй алга болчдог, нэг ирчихээр нь явуулж чаддаггүй...

heart (зочин)

sanaad bn

солгой үг (зочин)

гайхалтай юм харин би чиний шүлгээр сэтгэлээ дулаацуулж байна.

heart (зочин)

ene shulgiig unshih bolgondoo tuuniig ymar ih sanaj bn geech

Янзагахан

гайхалтай гэхээс өөр үг олдсонгүй

Yume (зочин)

Энэ бол жинхэнэ хайр сэтгэл............ Тэр чамайг хайрлах гэж энэ хорвоод зовж бас жаргадаг..................

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)