S.F's note : Хоосон цаасан дээр...

Хоосон цаасан дээр...


Хоосон цаасан дээр

Үзэг минь шөнөжин асгарав

Одод тэнгэрээс аяархан бударч

Орь ганцханы шилтгээн минь

Үдэш гэрэлтэй өнжив

Зүрхээ сэтэлж бийрээ дүрээд

Урссан үгсээр нь орчлонг өрж тоглов

Зүүрмэг саран дэвтэр гийгүүлж

Түүний туяанд цуцатлаа бичив, би

Өнгөгүй борооны нулимс энд дусав

Өдөн үзэгнээс минь сарнайн цус шүүрэв

Навчисаар зүсэлж, цэцэгсээр эмжив

Намрыг уйлуулан, шүлэг бичив би...

Гэвч...

Цагаан цаас минь

Өнгөгүй хэвээр

Гэрэл үл гийв

Амьгүй цаасанд минь

Ямар ч үг зохисонгүй...

Ахиад хоёрхон л үг бичихэд

Цаас минь нисээд явчихсан

Амь орчихсон...

Чиний инээмсэглэл.

2011.4.29

Э.Бүжинлхам 

start=-21 , cViewSize=50 , cPageCount=1

29 сэтгэгдэл:

null
...Shake...

Хөөрхөнен ...

Lancome (зочин)

юү бичихээ мэдэхээ больчихлоо...

Буратино

уйлах намрыг тэсэн ядан хүлээж байна би. найз минь... гоя болжээ

orgil (зочин)

ah ni orood garlaa. shan boljee. gehdee onoodor ene ywj bgaa ay nadad urdiinhaasaa iheer taalagdlaa. amidraliin tuhai heterhii ih gunigt bodol teesen bolohoor l ter bh daa hehe. za za...

Nora (зочин)

Сайхан болжээ.

Bodolxon

цав цагаахан цэрдээр ханан дээр
хайртай гэж бичээд
харц чинь над дээр тогтсоныг санана..
цав цагаахан цэрд минь

Аймааар иртэй хутга

гоё

Атаархуу Азаа

гоё болжээ

Бөби

Like

ataach (зочин)

chi bolildoo , bi ataarhaad yxex ni

AmGa (зочин)

ih gunigtai shuleg boljeee

bujlee (зочин)

ee burhan min iim ih avyasiig haramgui hairlasand bayrlala jinii haanaas iim gaihalt ugs ursan bdgiig ter l medeh biz

byambaa (зочин)

хэхэ инээмсэглэлийн эзэн ёстой азтай байлаа

Согтуу цас

:) like me

azuka (зочин)

сарнайны цус ийм тунгалаг...

NYAMAA (зочин)

YAHAW ZUGEEREL BOLJ

Оргил ах нь (зочин)

Ах нь хайрыг ойлгохоосоо юм уу эсвэл сайхан гэж бодохоосоо татгалзсан нь дээр бололтой. Гомдол цөхрөл хүртэл ийм сайхан гэгээн байдаг нас бас байсан л даа хэхэ.

Сайхан болжээ.

AzJaRGaL (зочин)

mundag ohin shuu...buh shulgend ni durtai~~durtai

"MRG"

Like Lot

dubar (зочин)

goy goy

Буратино

чиний инээмсэглэл амь орчихсон

Maybe [10%]

хөөе чи...

яасан гоё бичдийн бэээээээээээээээээээээээээ

Maybe [10%]

би 5г гаргуулмаар байна :P

Maybe [10%]

зааа

Энхзаяа

Үнэхээр гоё бичжээ :) Уянгалаг бас яруу

temuujin (зочин)

goy bichjee amjilt hvsie bi tanii blogoor bnga zochilj bnaa

Vesper (зочин)

чиний инээмсэглэлд.....

zulaa (зочин)

garaad ugjee,shn bn,taalagdlaa

m!mzy

minii amidaa yum bn...Ymar aguu ih awyaas we...chamd amjilt hvsii...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)