S.F's note : Чамайг анх харсан

Чамайг анх харсан

Чамайг анх харсан намрын шаргал гудамжинд

Хөв хөх сандал дээр би гуниглан суухуйд

Навчис наддээр нэг нэгээрээ дусалж

Надад хэлбэр нь хүртэл бороотой адилхан санагдсан

Чиний бүдэг, бүдгээс бүдэг харц

Бодолд минь тунан, би уйтгарлахуйд

Асаасан тамхины чинь хөх утаа

Агаарт яг чиний далавч шиг харагдаад

Урссан нулимсны чинь тоотой тэнцэхүйц үй олон

Улаан, ягаан өнгийн бүсгүй цэцэгсээс үл ялгарам

Гүн цэнхэр зүрхтэй танихгүй охины санаашрал

Гүйн эзнээсээ зугтаж, чиний гараас атгасан...

Яруухан хэрнээ шорвогхон

Уйтгарт зүрхний чинь урсгал болохсон

Ядахдаа урсаад л

Урууланд чинь хүрээд хатдаг

Нүдний чинь үерлээн байхсан.

Өчигдөр, өнгөрсний бороон дуслаас ялгамгүй ч

Өнөөдөр л би чиний ганц дусал нулимс чинь болохсон.

Э.Бүжинлхам

2011.4.8 


start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
13

гоя..

ZEO ^-^

:)

Бөби

хөөх сайхан мэдрэмж авлаа.^^

Винни

яруухан хэрнээ шорвогхон Уйтгарт зүрхний чинь урсгал болохсон ...... энэ хэсэг хамгийн гоё санагдлаа....сайхан шүлэг байна...

Bodolxon

Ядахдаа урсаад л
Уруул чинь хүрээд хатдаг
Нүдний чинь үеэрлээн байхсан.

Ядахдаа шиврээд л
Хувцасанд тань шингэдэг
Намираа бороо байхсан

... үүнийг уншаад зүгээр л нэг удаа харахыг хүслээ түүнийг.

Бичээч (зочин)

Goe shuleg bnaa

Sensible

dajgui shuu

Simple

Гүн цэнхэр өнгөтэй танихгүй охины санаашрал
Гүйн эзнээсээ зугтаж, чиний гараас атгасан...

Согтуу цас

сайхан........... хммммм

kaka (зочин)

hehe

Зүрхээ алдагч. (зочин)

za hed honog tanii blogt ch ter ooriinhoo blogt ch ter orj chadq yavlaa odoo ornoo tanii shulegnuud goy shuu amjilt husey........................

ema (зочин)

hmmm.sanaashrav.T.T

Чиний л өгсөн нэрээр (зочин)

Тийм ээ...
Ядахдаа урсаад л
Урууланд чинь хүрээд хатдаг
Нүдний чинь үерлээн байх сан.,.,..,./Чиний тэнгэрт дураараа дүүлэх шувууны газардахдаа тийм намууухан аялсан омголон өдөөр үзэг хийгээд чиний л өгсөн нэрээр амьдрах ахуйд чиний сэтгэлээс гарсан үг надаас гарсан мэт аашлах юм.Дуусашгүй сэтгэлээ нууцгүйгээр дэлгэж сэтгэлд минь тусгадагт гүнээ талархъя!
Над шиг олон хүний сэтгэлд гэрэл нэмээрэй!/

Edelweiss

Таалагдсан

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)