S.F's note : Чиний өмнө нууц хэвээрээ үлдэхсэн..

Чиний өмнө нууц хэвээрээ үлдэхсэн..

Дурлал гийсэн харцаараа

зүрхийг чинь сүлбэн ширтлээ ч

Дуугүйхан явчихаад

гараас чинь атгалгүй зугтахсан

Хар хурдаараа гүйн чиний

нүднээс би холдохсон

Хайраа чамд үлдээчихээд

өөрийгөө чамаас авахсан

Чиний өмнө нууц хэвээрээ үлдэхсэн

Чимээгүйхэн шилний цаанаас мишээгээд

Цоожтой хаалгаа хэзээ ч нээж өгөлгүй

Цонхон дээрээ суугаад шөнөжин чамайг ширтэхсэн

Хүзүүг чинь таалан чамайг би энхрийлэхгүй ч

Хүйтэн уруулын өнгөөр өөрийг чинь би тамгалахгүй ч

Намар хаврын өнгөтэй салхин үнсэлтээрээ

Намирсан гэзгээ хийсгэж чиний зүг илгээхсэн

Үл мэдэг гуниг хорогдсон нүдэндээ

Үнэн зүрхээ уусгаж, чамайг би зурмаар

Хажууд нь өөрийгөө чамтай хамт дүрсэлж

Хагацал гэдэг нэр энэ бүтээлдээ өгмөөр...

Мөнхөд чиний уншиж чадахгүй

Цор ганц ном баймаар...

Мөс шиг цэвдэг харагдлаа ч

Гал шиг халуун хайр чинь баймаар...

Харцанд чинь би

Орь ганцаараа үүрд гиймээр

Хараагүй царайлж сэтгэлийг чинь

Өвдөхийг бac хармаар

Насны төгсгөл иртэл,

Түгжээтэй хэвээрээ үлдмээр

Надаас түлхүүрийг асуувал...

Зүрх чинь л байсым гэж хэлмээр.

Э.Бүжинлхам

2011 оны 4 сарын 3

start=-30 , cViewSize=50 , cPageCount=1

20 сэтгэгдэл:

null
Ganaa (зочин)

1st 1st 1st heheheh ene yostoi goy shuleg bolsiishu huuhdee!!! Amjilt :D

byambaa (зочин)

eniig bi hamgiin turuund unshsan hun ni gj naidaal bgaa shuuu hehe. goy bolson gd nz ni heltsen te kkkkkk

Simple

Хүний хүүхдийг тэгж шаналгаж яах нь вэ чи гэхгүй юу :p.
Бас л гоё шүлэг болжээ :). "Бүтээгүй дурлал хамгийн ариунаараа үлддэг биш гэж үү?" гэж нэг найз маань хэлж байсан нь санаанд бас орлоо...

, (зочин)

хардаа

bilgee (зочин)

Goe boljee havriin daruuhan udshiin ungiig uurchluud l orhichih shig bolloo.

Зочин

taalagdsan

saarlaa (зочин)

Chinii shulguud nadad taalagddag. Uguulluguud ni ch mun adil. Ih goy bichhiimaa

ZEO ^-^

:)

Бичээч (зочин)

Таны блог чинь нэг нас хүрч байгаа юм байна ш дээ
БАЯР ХҮРГЭЕ!!!!

Зүрхээ алдагч. (зочин)

hehehe bi yag neg nas hursen odor ni bujee egchtei messengertsenshd tged ene bicheech gej aimar hun bna aa ooroo blogiin theme zogiogood bas HTML ntr zohioson.........

БОРОО

тиймээ түлхүүр нь зүрх шүү дээ. гоё

Я.Отгонзаяа

Үнсэлтний минь амт ямар байсныг
Үгүйлэхдээ унагасан нулимс минь хичнээн гашуун байсныг
Зүүдэлж сэрсэн өглөөнөө хамт байхгүйдээ санааширлаа ч
Зүрхнийхээ гүнд чамайг л байгаа гэж бодоод тайвширдаг байсныг
Чи хэзээ ч мэдэж чадахгүй мэдэх ч үгүй
Чиний төлөө амьдарч чадах ч чамд би очих ч үгүй

Я.Отгонзаяа

хөөрхөн шүлэг байна

SinГ©ad O'Connor

Симпл яг хэлж.

Зүрхээ алдагч. (зочин)

yo bujee egchiin blog 1 jil bolj bhad minii blog neg sarch boloogui kkkkkkk.................

Maybe [10%]

чи ямар муухайын

Unurjargal (зочин)

nadad neg l oir sanagdaad bh yum... saihan shuleg baina :)

nmg hezee ch tanihgui (зочин)

Sayhan bi nzinhaa shulguudig unshsiim Sanaashral shingesen bodroliin ertuntsuur ni ayalsiim Shulgiin ertunts iim bdg biluu hemeen Shuurs aldan umbaj suusiim Husel stgeliig chimen siileh Huurhi ongodoo bi gomdoogod udsiim Uzeg barin mur holbolgui Uuriin gegeeneer noir hasalgui Yruu nairgiig deren doroo derleed Ydruuhan ugsee helen doroo daraad Ysan ch udaav dee.. Hunees dutuu bj tevddeggui stgel Tuunii ertuntsuur aylaad Ataarhliin undsiig soyoluulj Argasan nulimsiig undruulj Uuruusuu ch nuusan shulgiin devtertee Uvurtuu nandignadag uzgeere Uuriin erhgui bi shuleg terlesiim.. Sayhan bi chinii shulguudig unshsiim Sanaashral shingesen bodroliin ertuntsuur chin ayalsiim Haa negtee tuurch yvsan ongodiin min uzuurt Haluun tuunusun shulgiin chin tuudegnees Chichirhiilsen och usren gal avalzhiig mdersiim Chmd ataarhsandaa bi ahin shuleg bichsiim

Nanni

ene shulgend big like^^

Зочин

munhud chinii unshij chadahgui tsor gants nom baimaar
mus shig tsevdeg haragdlaa ch gal shig haluun hair chin baimaar,,,,uneheer goy

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)