S.F's note : Миний ертөнц 2

Миний ертөнц 2

Миний ертөнц 2  

Нарыг дөрвөлжин болгож зураад,

ногооноор буддаг

Намрыг цэцэгстэй дүрслээд

цэнхэрээр амьлуулдаг

Яв ягаан борооны дараа тэнгэрт нь

Хар солонго татдаг, миний доош харсан оромж

миний доош харсан оромж...

Энд тэнгисийн ус нь үнэндээ сүнсэн бэх

Элсний ширхэг бүр нь миний зүрхний эд эс

Цас цас, тэмдэглэлийн дэвтэрний хуудас

Цахилгаант аадар, аадар...эзэрхийлэл, энхрийлэл ХОЁР

Тавцан дээрхи номнууд минь бүгдээрээ далавчтай

Тасралтгүй өрөөгөөр нисэхдээ тэд хэзээ ч ядардаггүй

Тамхиа баагуулж, үзэг минь шөнөжин бодолхийлдэг

Тасарсан утааг нь нөмрөөд би өдөржин нойрсдог

Уйлахдаа энд би цэцэгсийг услан, тэд дуулалдан ургадаг

Уйтгарлахад минь, шүлэгс авснаасаа өндийн амь ордог

Сүүдэр, сүүдэрс, сүүдэрнүүд минь гараас хөтлөөд

Сүүмгэр, сүүмгэрхэн гудмаар надтай дурлалцан алхалдаг

Үнэр ялдам сарнай өргэстэй байдаг шиг

Үнэндээ гоо үзэсгэлэн гэгч хуурамч юм...

Энэ мөртүүдийг би оромжныхоо шалан дээр өлгөсөн

Эвтэйхэн, миний дуртай буйдан эсрэг талд, таазан дээр

Дээш харж би гүн ногоон өвс рүү нисмээр санагдаад

Дэрэн дээрээ суугаад шөнөжин би дүүлдэг, би дүүлдэг..

Цонхоороо би ширтэн, шувуудыг ичээх дуртай

Цоохор улаан тэнгэрт үүлс ургахыг харах дуртай

Инээмсэглэлээс минь цацрах мянга мянган оддыг

Энгэртээ бөөгнүүлж хийгээд тэнгэрээр нэг шидлэх дуртай

Нарыг дөрвөлжин болгож зураад,

ногооноор буддаг

Намрыг цэцэгстэй дүрслээд

цэнхэрээр амьлуулдаг

Яв ягаан борооны дараа тэнгэрт нь

Хар солонго татдаг, миний доош харсан оромж

миний доош харсан оромж...

2011 оны 3 дугаар сар 15

Эрдэнэбаатарын Бүжинлхам 

start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

null
Edelweiss

Хэхэ чиний ертөнц надад хамааралтай ....
Эсвэл үгүй ч юмуу? мэдэхгүй ээ
Нөгөө хэлснээр чинь би ч чи ч хэн хэндээ илүү уусаад уусаад . Яг бэх шиг ...

Simple

Хооо, уран сэтгэмж гэдэг чинь энэ байна даа! :D

ZEO ^-^

:)

kaka (зочин)

mmmm


saihan bichsen bnaa udur nomiin sand unshhad sonin genet ym ym bodogdsiishuu zolig gej


uilahdaa bi tsetsegsiig uslan ted duulaldan urgadag ene murt ih taalagdlaa

byambaa (зочин)

oo tas tas unen ziwuun shuleg bolson bn andaa hehe. ghdee ooroor chin unshuulah buur goy yum bn lee

Гэгээлэг нь...

Сайхан шүлэг. Блогыг би цаас гэж бодоод шүлэгээ бичээд сэтгэлээрээ буддаг.
Бодолд анивчих ододыг би атгаад үг болгож тэрлэдэг этр гэд сулиараад байхгүй юу эгэгэ

Яруу найрагчдын ордонлуу алх...

Б.Хулан (зочин)

Зүгээр л сайхан...тийм гэж хэлэхийн аргагүй чиний ертөнц.

Б.Хулан (зочин)

Зүгээр л сайхан...тийм гэж хэлэхийн аргагүй чиний ертөнц.

Б.Оюунаа (зочин)

Миний ертөнц 1 ээс хойш хөөрхөн цаг хугацаа өнгөрч урлах бичих ур маяг чинь ч улам өөр болж байгаа нь,гэхдээ ухаарч буй хэрнээ илүү залуу,энхрий болж байгаа нь гоё байна.Олон олон ертөнцийг чинь уншина гэдэгтээ итгэлтэй байна шүү.Таньдаг хэрнээ,таамаглан мэдэрдэг хэрнээ шүлгийг чинь шинээр нээж таньж байгаа нь хамгийн эрхэм юм даа.Манай монголын яруу найргийн уран илэрхийлэх боломж асар агуу шүү.Үүнийг энэчлэн нээгээд л байгаарай.

ZEO ^-^

:D

Maybe [10%]

ямар аймар ертөнц вэ

Надаас Урсах Чөлөөт Үгс (зочин)

Сайхан шүлэг байна. Маш их таалагдлаа.
Үнэр ялдам сарнай өргөстэй байдаг шиг
Үнэнд гоо үзэсгэлэн гэгч хуурамч юм

:) (зочин)

чиний ерөнтц миний хувьд хамгийн ариун

Бөби

WoW

Дука (зочин)

гоё гоё

Өсөхөө (зочин)

"Гоодох төдийд амьлах
Гоо үзэсгэлэн хуурамч юм...гээд нэг шүлэг санагдлаа. Блогоор чинь ороод гарлаа.

ZEO ^-^

Шүлэг минь баяр хүргэе чи тэргүүн нь :)

Гайхамшигтай юм (зочин)

Уншаад л,сонсоод л,бас төсөөлөөд л баймаар тийм ертөнц мэдрэгдэж байна. Би чамаар бахархаж байна. Дэндүү гайхамшигтай.

tsatsa (зочин)

yagad ch yum aimar erh chuluug mederjine,,,,uneher goy

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)