S.F's note : Улаахан уруул минь үнэндээ цэв цэнхэр хээтэйг

Улаахан уруул минь үнэндээ цэв цэнхэр хээтэйг

Улаахан уруул минь үнэндээ цэв цэнхэр хээтэйг

Уйтгар эндээс мөч бүхэнд жаргалтай холилдон асгардгыг

Инээмсэглэлийн гялбаа минь ухаа хүрэн толботойг

Исгэрэн хуйлрах навчсын гуниг эндээс үргэлж будардгыг

Чи ер мэдээгүй ээ...

Үнсэх гэж надруу тэмүүлсэн өмчирхөг харцтай

Үүрд хайрлана гэж амлах зүрхэн андгайтай

Хацрыг минь энхрийлчихээд ягаа бутарсан шаналалыг минь

Харалгүй явчихдаг залуу минь, би чинийх биш ээ...

Зуны эрвээхий хормойн дээр минь алаглан суучихаад

Зулзаган цэцэгсийн хээ цээжин дээр минь туяа нэмэхэд

Ганган цагаан даашинзанд минь нүд унагах залуу чи

Ганцхан удаа, бүүдийсэн өнгөт шаахайг минь үзсэнгүй юу?

Хонгорхон минь, яагаад чи сормуусны минь дэвэлтэнд төөрөө вэ

Холдохгүй ээ гэж нүдээрээ хэлэхийг чинь би мэдэрсэн ч

Харцыг минь сүүдэрлэх өчигдрийн нулимсан бороо

Хатаж амжаагүй, чийгтэй хэвээрээ байгааг

                                                              Чи ер хараагүй ээ...

Хархан гэзгийг минь сувдан даруулгаар гоёх дуртай

Харамлаж, ганцхан минийх гэж шивнэх дуртай

Хөлд минь үдээстэй гутал өмсгөх бас дуртай

Хүлчихээд зүрхэндээ хорих бүр ч их дуртай

Залуу минь би чинийх болохгүй ээ...

2011 оны 2 дугаар сар 27

Э.Бүжинлхам

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
byambaa (зочин)

setgel hodolgom...

Винни

гоё шүлэг гоё mixpod-н дуу .....

Maybe [10%]

togsgoliig n oilgosongu

Simple

Нэг юмыг л лав ухаарлаа, гоё бичжээ :)

DubaR

Ih goy shuleg bnaa taalagdaw.

ZEO ^-^

:)

Sura

yamar goy shuleg we. Hamgiin suuliin 4n murt mash ih taalagdlaa...

SinГ©ad O'Connor

гоя.

Bodolxon

хаанаас урсана вэ энэ утга уянга. би хэнийх ч болмооргүй мэт ... санаа алдлаа

almaaz (зочин)

goy ymaa. bayrlalaa

Оконо (зочин)

Энд би их чухал сэтгэгдэл хэлнэ ээ...Хатуу санагдаж магад....

Оконо (зочин)

Энд би их чухал сэтгэгдэл хэлнэ ээ...Хатуу санагдаж магад....

lily (зочин)

mash goe yma yaj ingj ursaj garj irdeg bna dtroo zurs gel orj irsen zuile bichh geher uzeg tsas min ewlej oghkui hetsuu bdin gtel chi neh turddehkui bichj bhiin ooshoo iluu goei zuil bichj olon hund ym bduulaarai amjilt...

zZz (зочин)

ymr goy yum beeee jinii bijsen shuleg bodrol bugdiig n unshih tusam bodold avtaal minii amidraliig huurneed ch bga yum shg ji unheer avyastaimaa amjilt

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)