S.F's note : Цагаан хараас өөр ямар ч будаггүй

Цагаан хараас өөр ямар ч будаггүй

Цагаан хараас өөр ямар ч будаггүй

Цаст ойн ёроолгүй гүн худаг шиг

Сарны туяа толион дээр нь гийсэн

Сааралтаж тунгалагших түүний нүдийг ээ?

Тэнгисийн усанд живж буй хүрэн модон завь шиг

Тэр хацраа эсгэн хүйтэн нулимс унагадаг

Харсан хүний бодол нүдэнд нь живчихмээр гүн учир

Хар шил зүүгээд, нүдээ нуун алхалдаг...

Өвлийн шөнө гудмаар ганцаар жиндэн алхана

Өөрөөсөө тэр тайвшралыг амталж чимээгүй хөвнө

Гуниг нуугдсан харцаа хүнээс далдлан халааслаад

Гундуу салхитай хөтлөлцөн цаг хугацаанд бүдгэрэнэ

Харцнаас нь харамсал шүүрнэ

Хар шилээр харанхуйг далдлана

Тэгээд аниргүйхэн хашгирна

Тэр харцны гүнд би дотогш живнэ...

2011 оны 2 дугаар сар 10

Э.Бүжинлхам 

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
Edelweiss

Ёстой үгээр хэлэмгүй тийм гоя . Үнэхээр сайхан зүйрлэж .

ZEO ^-^

:)

13

баярлалаа..

Simple

Харсан хүний бодол нүдэнд нь живчихмээр гүн учир
Хар шил зүүгээд, нүдээ нуун алхалдаг - cooool залуу байх нь ээ? гээд байхгүй юу хэхэ. Маааааш их таалагдлаа, ёстой... гоё, сайхан гэдэг үгнүүдээс арай илүү үг мэддэг бол хэлмээр л байна... хэхэ

Винни

үнэхээр гоё шүлэг байнаа....нэг л гоё мэдрэмж төрүүлээд байх юм.Баярлалаа

byambaa (зочин)

hehe neeh goy. bi bs neg tmerhuu hartsand yag jivkeel bgaa shuu. ghdee ter har bish haraanii shil zuudeg l deeeeeee kkkkkkkkkkkkkkk

444 (зочин)

Amazing...

Bodolxon

маш их таалагдлаа. нүдэнд харагдаж, сэтгэлд мэдрэгдтэл бичжээ баярлалаа

Misheel Michelle (зочин)

goy bichjee neeh medremjtei:)

Дэвхрэг (зочин)

ЭЭЭээррр...

my voice (зочин)

saihan shuleg bn

Edelweiss

Би урьд нь их өнгөцхөн уншдаг байжээ...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)