S.F's note : Тэр нууцлаг харцыг ээ...

Тэр нууцлаг харцыг ээ...

Тэр нууцлаг харцыг ээ...

Тэгээд намайг нэвт ширтэхийг яана...

Чиний нүдрүү харахаар

Яагаад юу ч дуугардаггүйгээ

Чимээгүй,гүн харцнаас чинь

Юунд далдчин зугтдагаа...

Би мэдэхгүй ээ, бас мэдэрдэггүй...

Яагаад нүднээс чинь сонгодог хөгжим эгшиглэдэг хэрнээ

Ямар ч үед бараан манан халхлаад нэг л жихүүн байдгийг

Үргэлж өөрөөрөө биш хүнийх шиг харцаар сонждогийг чинь

Үгүй ээ, энэ бүгд худлаа...чамайг би олж харахгүй байна...

 Гэрэл зурган дээрхи төрх үнэндээ жинхэнэ биш байдаг шиг

Гэгээ багтаж ядсан сэтгэлээ чи харцаараа сүүдэрлэдэг юм уу

Нүдээ аньдаа, энэ худал орон зайг зогсоо, би чамайг олъё

Нүүрлүү чинь би удаан гэгч ширтмээр байна...

битгий НҮДЭЭ нээ

2010 оны 9 дүгээр сар 12

Э.Бүжинлхам 

start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

null
ZEO ^-^

Чиний нүдрүү харахаар
Яагаад юу ч дуугардаггүйгээ
Чимээгүй, гүн харцнаас чинь
Юунд далдчин зугтдагаа...
Би мэдэхгүй ээ, бас мэдэрдэггүй...
нэг л ойр нэг л сонин нэг л ГОЯ

Edelweiss

bi zuer l ineemsegleed garlaa

фэн чинь (зочин)

Нүднээс минь биш ээ зүрхнээс минь
Сонгодог биш ээ гунигт вальс
Жихүүн манан ч биш жинхэнэ хайрын аясаар
Жиндүүлж зүрхийг минь дааруулсаар урсдагыг
чи анзаарсан ч цааш эргэхэд
би урссаар мөдхөн дуусна , зүрхээрээ...

Edelweiss

Нэг л их зүрхээрээ гэсэн хүн хихи хөөрхийн ямар амьтан ми найзад дурлцын болд ...

Баяртай,

миний мэддэг хүнийг яг хэлээд байгаа юм шиг санагдлаа

үнэхээр гоё..

wonderlandiin naiz (зочин)

Цонхоор чинь шагайх саранд би атаархдаг
Цочоох бий гэсэн шиг алгуур алгуур ахиж
Цог шиг хурц нүдээрээ цавчилгүй ширтэх
Цонхоор чинь шагайх сартай харддаг шүү чамайг

Өглөөг урин дуудах бялзуухайд би атаархдаг
Өлөн мөртөө донгодоод чамайг өдөөд байдаг
өөдөөс нь харан инээх чамд бүүр уурладаг
өөдөсхөн , зальтай бялзуухайтай харддаг шүү чамайг

Дээрээс чинь буух бороон дуслуудад атаархдаг
Дэргэд чинь байсан бол шүхэр хурдан дэлгэнээ
Дээлийг чинь норгож, биеийг чинь тэврэх гэсэн
Дэндүү олон дуслуудтай харддаг шүү чамайг... гэвэл яадгийн

Борооны дусал ^-^

ymr goyiin yasan goyiin ymr lagiin

wonderlandiin naiz (зочин)

Boroonii duslaa chi boroo bolohgyi jasiin bee , ha ha

Edelweiss

Хаха энэ манай найз их чанга шүлэгч байнааа . Эсүүл өөр воондэрландын найзын болвууу ....

kaka (зочин)

saihan bichsen bna

wonderlandiin naiz (зочин)

secret eye :only your frend in this world.
septemberflover:you are my goddess,princess

Гана

goy shuleg bna

Edelweiss

нэг хүн байдымөө хэхээхэх

Bodolxon

гоё юм аа шүлэг нь аяз нь хүртэл салмааргүй хэсэг саатмаар бас бодлогошормоор

nergui negen hun (зочин)

маш гоё...........

Дука

yu helhew dee zugeer l GAIHALTAI...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)