S.F's note : Бүжигчин

Бүжигчин


Бүжгийн дугуй талбай.Болор бүрхүүл. Бүүдгэр гэрэлтэй танхим.Үдэшлэг. Зөөлөн аялгуу.

Шатаар буух хөлийн чимээ. Хөнгөн алхаа. Гялгар хар гутал. Идэрхэн харцны тусгал...

Буржгар үст. Урт хар даашинз. Оньсого шиг нүд. Галзууруулам улаан уруул.Ягаахан хацарт.

Бодно. Хараал ид. Чи, ямар үзэсгэлэнтэй юм бэ?

Бүжиглэх үү.. Ичэнгүйрэл. Шанааг нь зөөлөн илбэв. Энгэр. Тэврэлт. Зүрхийг минь сонс.Чиний төлөө. Би чамд хайртай. Зөөлөн бүжиг. Эргэлдсээр. Нэг,хоёр...Чи миний цорын ганц... гурав, дөрөв..цааш

Урт шаргал үс. Богино хормой. Дэрвэгэр сормууст. Цэнхэр нүдэн. Солиором гоёмсог. Хурц сүрчиг.

Бодно. Чи зөвхөн минийх

Бүжиглэх үү. Ёжтой инээвхийлэнэ. Хацар дээр нь үнсэв.Чихэнд нь зөөлөн шивнэнэ. Хамгийн сайхан нь чи. Өөр хэн ч биш. Бүгдийг чиний төлөө. Би чамд хайртай. Зөөлөн бүжиг. Эргэлдсээр. Нэг,хоёр...Чи миний цорын ганц... гурав, дөрөв..цааш

Хүрэн шулуун үс. Ягаан бошинз. Сээтэн нүдэн. Яг цэцэг шиг сайхан. Турьхан бие, толигор цагаан арьс.

Бодно. Надад чамаас өөр хэн ч хэрэггүй.

Бүжиглэх үү. Баяртай мишээнэ. Эгмийг нь дагуулан энхрийлэв. Чи миний гүнж, би зөвхөн чинийх. Хорвоо ертөнцийг амлана. Сайхан үгс. Би чамд хайртай. Зөөлөн бүжиг. Эргэлдсээр. Нэг,хоёр...Чи миний цорын ганц... гурав, дөрөв..цааш

Шийдэмгий, энхрий, зөөлөн, нууцлаг..............................харцнууд.

Урт богино, хонгор шар,намирсан бор, гил хархан........гэзэгнүүд.

Ногоон,Улаан,Цагаан,Саарал, өнгө өнгийн..............даашинзнууд.

Эргэлдсээр... Нэг хоёр гурав дөрөв. Бүжиглэж буй бүсгүй бүрийнхээ мөрийг нь давуулан харна. Эргэлдсээр,эргэлдсээр, эргэлдсээр...

Буржгар үст. Урт хар даашинз. Оньсого шиг нүд. Галзууруулам улаан уруул.Ягаахан хацарт.

Бодно. Хараал ид. Чи, ямар үзэсгэлэнтэй юм бэ?

- Бүжиглэх үү?

- /Дуугарсангүй/

- Чи миний цор.....

- Чшшш, надад энэ үг чинь хэрэггүй. Хэтэрхий хуучраад, хугацаа нь дуусчихаж. Дооглонгүуй инээмсэглэнэ. Бүсгүй цааш эргэлдэнэ. Нэг, хоёр,гурав.

2010 оны 12 дугаар сар 13

Э.Бүжинлхам

start=-23 , cViewSize=50 , cPageCount=1

25 сэтгэгдэл:

null
Edelweiss

хаха балиар зэвүүн байна анд минь . Энийг л хүлээгээд байлаа . Хараал ид эрчүүд бүгд ийм ...

Гэгээлэг нь...

Ёоооо ёстой ёжтой үгнүүд тасархай бөөн мэдрэмж таашаал шүүрс алдан уншлаа

13

Дурламтгай залууд..

1988

нөл таашаал...

SinГ©ad O'Connor

гоя.

Ану (зочин)

Ийм залуус байдаг шүү

Gerlee_0512 (зочин)

Saihan bichsen bainaa Aimr medremjteiin

Simple

Хөөөөх, жинхэнээсээ авьяас гэхээс өөр юу гэх вэ? :)

Orgil(life) (зочин)

hehe bi lav iim bish shu dajgui goy bichjee

Where friends meet...

199... оны 09 сард яруу найргийн акулудын дунд цахиур хагалах нэг цэцэг төрсөн бололтой.
Ямар сонин мэдрэмж вэ!
Энэ зохиол лав нэг 5минутын кино зохиол шиг санагдлаа.
Харин хэтэрхий хар бараан руу битгий ороорой гэж хүсье!
"Энэ салхи эртний хаадын шивнээ" маш их таалагдлаа.
Надаар хэлүүлэлтгүй өөрийн гэсэн ном товхимолын талаар бодож байгаа байх :)
Амжилт хүсье!
Нэр чинь хүртэл зохиолчийн нэр бололтой хэхэ...

enkhmaa (зочин)

uneheer uvurmuts setgej saihan bichjee.

Атаархуу Азаа

атаархал минь яасан муухай үг болон харагдах болдоо гэхдээ энэ үнэн үг шүү

чи үнэхээр авъяастай охин юм аа амжилтанд заавал хүрээрэй

Ochiroo (зочин)

Saihan bichjee, setgeliig mini sergeesen shulegee bichser baigaarai namaig Add hiigeerei.Nadad chocolate, zahia ugsun duu mini.Hariu zahia bichij chadaaguid uuchlaarai chamd orig keyboard ugnuu tovchiig ni elegdtel shulgee bicheerei(heregtei bgaag chini medseen kkk)

Real Light (зочин)

Nzdaa undruus undur amjilt husie iluu ihiig hiij buteegeerei. Aldartai zohiolch bolooroi amjilt'

***ЛуНа***

Энэ лайтай гоё болж...
ойрд бүр орж ирээгүй...
улам сайжраал....тасархай бүтээлүүд туурвиад л сууж бгам бна шд...

За амжилт бүсгүй...

ZEO ^-^

Гоё болжээ зүйрлэшгүй

Сора

ёстой янзын гоё
Би ийм хэв маягтай билэгт их дуртай кк

Дука (зочин)

дахиад уншихыг нь сонссмоор санагдлаа ккк.Би үүнд дуртай

Bodolxon

гоё. дандаа л гоё гэх юм өөр үг олдохгүйн хэхэ

musungunj (зочин)

Bugd niilen negen bie bolson edgeer buh ugs setgeliin mini dotor zugeer l denduu goymsgoor bujigleh shig l sanagdlaa, chi zaaval amjiltand hureh uchirtai

Өөнжий

goyo unehr gaihaltai

Ulbarshar (зочин)

Ёоо янзтай болжээээ. Гоё Амжилт

m!mzy

yamar goy yum bee....vneheer goy vgnvvd...nvdend haragddag bn sh d

Azzaya (зочин)

sain ni mugasa olon bdg ni zol yumda.

summer (зочин)

big like ^^

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)