S.F's note : Тагтан дээрээ зогсоод тамхилах дуртай

Тагтан дээрээ зогсоод тамхилах дуртай

Тагтан дээрээ зогсоод тамхилах дуртай

Тэр залуу...

Тагтан дээрээ зогсоод тамхилах дуртай

Танихгүй хүн шиг өөрөөсөө хариулт нэхдэг

Цайвар манан мэт янжуурын утаагааар

Цагаахан гунигаа зураад сар луу илгээдэг

Харц нь уйтгарт тэнгис шиг гүн атлаа

Харахад нэг л тогтуухан давалгаалж

Гараа алдлан тэнгэрт нисмээр болдог ч гэлээ

Ганцаардлаа ноход шиг андуудаар далдалчихдаг

Тэр залуу...

Заримдаа хэн нэгэнд тэврүүлээд уйлмаар санагддаг

Зах хязгааргүй амьдралын шуурганд хөл алдан бүдэрдэг

Зүрх нь нулимсыг нь ховх сорчихоод юу ч үлдээлгүй

Зүгээр л дахиад худал инээмсэглэн өндий гэж шивнэдэг

Тэвчээртэй бай гээд бурхан түүнийг зарлигдсан

Тиймээс тэр уйлдаггүй...

Тэнгэрийг аянга цуулсан ч хүнд бүү итгэ гэж сануулсан

Тэр зовлонг дурсдаггүй...

Харин тагтан дээрээ зогсоод тэр тамхилах дуртай

Харанхуйн гүнд цагаан утаагаар гунигаа зурах дуртай

2010 оны 11 дүгээр сар 10

Э.Бүжинлхам

start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

null
хүн хүн хүн (зочин)

bi baina hehe

Гэгээлэг нь...

НЭЭЭЭХ САЙХАН ШҮЛЭГНҮҮД БИЧДЭГИЙН ХЭХЭ ГОЯ БАЙНӨӨ

batuk (зочин)

Snu naizmine chi anh uda brg ergtei huni setgeler bichej bga te goy bolje

Атаархуу Азаа

мммм тийм ээ тэр бараг л ийм гээлүү хэхэ гоё бичдээг шүү ойрд чамайг аймар шүтэж нтр байгаа

Joe.

гоя бичжээ намайг бичсэн байна нтр

"Би ба Би" ... (зочин)

harin bi tuuniig harah l durtai

goya

secretwish (зочин)

чи өөрөө бичдиймүү?
гоё шүлэг байна

Gorgeous

Гоя бичсэнайнаа мундаг шүү

Edelweiss

гадаа гараад галаа асаагад тамхилах дуртай ...

★㋡Арими㋡★

tagtan dr garaad tamhilh saihn shu

byambaa (зочин)

uneheer saihan boljee taalagdlaa oshoo goy shuleg olniig bicheerei chmg urlagiin ynjinlham burhan urgelj iweej baig.

mnxbat (зочин)

Ene odoo tamhia hayaagui l bgamuu yaadag tsus ve..

Tseegii (зочин)

Nice... Goyo boljee. Oirdoo chinii shulgiig ih unshij bgaa shuu. Amjilt husie. Goyo shuu!!!

Bodolxon

гоё гоё

Simple

Хөөөөөх, тасссссарцан байна дөө....

Винни

ёо яаж ийм гоё үг урсаад гараад ирдэг байнаа.үнэхээр мэдрэмжтэй сайхан шүлэг зохиодог юм байна амжилт хүсье

oogii-sm (зочин)

tamhinii utaand gunigaa shivneed bas sxan shu, ter zaluu tanhia hayaasai gj :D

1988

нэг тийм тамхины утаа шиг л махирч мурийсан гэхдээ гоя...

Ganaa (зочин)

ene shulgiig bi ter much boltol oilgoogui!! harin daraa n yu bolohiig n oilgoson :D

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)