S.F's note : Урьд шөнийн зүүдэн дунд чинь...

Урьд шөнийн зүүдэн дунд чинь...


Урьд шөнийн зүүдэн дунд чинь...

Урьд шөнийн зүүдэн дунд чинь

Улаан навчис модноос зүүгдээд

Гараас чинь салхи атгачихаад, тавихгүй

Ганцаардал руу хамт явъя гэж шивнэсэн үү

Солгой гараар зурсан зураг хананд чинь өлгөөтэй

Согтуу хайр чинь гудамд буруу харан уйлж сууна

Өвлийн шөнө цөөрмийн гүнрүү шумбах шиг тийм цэвдэг

Өөрийн минь сэтгэлд гараа дүрвэл яг түүнтэй адилхан...

Хар биш, цагаан ч биш...!! ямар ч өнгөгүй цэцэгс

Харанхуй хонгилд уйлчихсан, чамаас аврал эрэн

Зүрхний минь дөрвөлжин цонх түүний ирмэгүүд

Зүү мэт үзүүрээрээ чамайг нэвт сүлбэн гуниглуулсан 

Урьд шөнийн зүүдэн дунд чинь би

Уянгат төгөлдрөөр хагацлын аялгуу тоглочихоод

Хөггүй хуурын сүүлчийн амьсгалаар би

Хөнгөхөн гуниг эгшиглүүлээд чамаас үүрд явсан

Чи хар дарсан уу...

УРЬД ШӨНӨ 

2010 оны 11 дүгээр сар 4

Э.Бүжинлхам

start=-26 , cViewSize=50 , cPageCount=1

24 сэтгэгдэл:

null
Edelweiss

ваа лайтай хаха нээрээ ямар аймар шүлэг вэ ...
Хэтэрхий яруу юм хэхэ . Нээрээ бүжээгээс суралцах зүйл их байна шүү хэхэ

Simple

ааанхаан. тэгсэн. гээлүү :p.
Ёстой гоё бичжээ.
Гараас чинь салхи атгачихаад, тавихгүй
Ганцаардал руу хамт явъя гэж шивнэсэн үү...

Гэгээлэг нь...

бИ ХАРИН ТЭР ЦЭЦЭГСТЭЙ ЧИНЬ ИНЭЭЛДЭЖ ХӨВЖ НИСЭЖ ЯВЛАА ХЭХЭ

САЙХАН ШҮЛЭГ БОЛЖЭЭ МАШ ИХ БАЯРЛАЛАА

Don Juan

Daanch bi ih aimar zuud zuudelsen yumaa xexe shan boljee

1988

Дэндүү сайхан шүлэг байна

mnxbat (зочин)

Gaihaltai . . . .

Peta

ёстой гоя шүлэг байнаа

13

зүгээр л аймар гоё бичжээ

anaraa (зочин)

chadwarlag yumaa:P

yabr (зочин)

Үнэн солиотой бичжээ маш их таалагдав :p

yabr (зочин)

Үнэн солиотой бичжээ маш их таалагдав :p

yabr (зочин)

Үнэн солиотой бичжээ маш их таалагдав :p

yabr (зочин)

Үнэн солиотой бичжээ маш их таалагдав :p

ZEO ^-^

:)

найз чинь (зочин)

arhiv chin aguu yumaa

sura (зочин)

yaruu ch gsn aygui aimar ugnuudtei yumaa:)

13

тийм )=

сайхан бичдэг шүү..мундаг

zurhee aldagch (зочин)

ta ih shan shulegnuud zohioh yumaa.

Буратино

өө найз минь гоё шүлэг байна аа. аймаар ч юм шиг. чи яаж ингэж бичдэг юм бэ? гайхалтай юм. чиний шүлэгнүүдэд дуртай шүү. Э.

uka (зочин)

chi uneheer goy bichih yumaa setgel hodlochihloo

БӨӨС

схан2 магтаад энээ тэрээ гээд хэлэх үг олдкүм кк схан2

byambaa (зочин)

iim saihan shulgend setgegdel uldegegui bshd bi hehe. estoi tassssssssssss

бумаа (зочин)

ганцаараа сугаа шүлэг бичэх гоё бх тиим үүү

бумаа (зочин)

ганцаараа сугаа шүлэг бичэх гоё бх тиим үүү

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)