S.F's note : 02:00 цаг..

02:00 цаг..

                                                 02:00 цаг..

02:00

Зуны шөнө. Хүлээсээр л. Цонх хүртэл түүнээс залхана. Хүйтэн бороо шаагин орж байв. Шүхэргүй гарсан. Даарч байгаа даа. Хаана яваа юм бол. Залгаад үзье.


- Байна уу...чи хаана байна.
- Найз нь удахгүй ээ. Ажлынхантайгаа сууж байна. Миний хань унтаж байгаарай.
- Шөнийн хоёр цаг болж байна. Ирэх болоогүй юу..
- За одоохоон, одоохон.. Би хааяа л гардаг биздээ. Тэгээд л сүр бадраах юм.
                                                                                      ...утас тасарлаа.

Долоо хоногийн нэг, эсвэл хоёр, заримдаа гурван өдөр тэр шөнөөр ирдэг. Архины ихүүн үнэр ханхлуулсаар мал болтлоо уучихаад ирнэ. Тэгээд л маргаан. Хэрүүл. Шуугиан. Эцэст нь бүсгүйн нулимс...

Эрүүл үедээ харин бүхнийг шинээр эхлэхийг залуу гуйна. Бүсгүй уучлана, залуу ухаарч буй дүр эсгэнэ.

Амьдрал...

03:27

Хүлээсээр. Хоолны дээж ширээн дээр.Хүйтэн. Өрөөнд цагийн зүүний цохилт. Өөр ямар ч чимээ алга. Ганцаараа өвдгөө тэврэнэ. Машины гэрэл харуулдан суух бүсгүй. Аргаа ядан айлын гэрэлтэй цонх тоолно.

Нэг, хоёр,гурав, дөрөв, тав... тэд юу хийж байгаа бол. Аз жаргалтай байгаа болов уу. Над шиг нөхрөө шөнөжин хүлээдэг эхнэр хэд байгаа бол. Санаа алдав.

04:10

Түр зүүрмэглэжээ. Хаалга. Хонх дуугарлаа. Нөхөр орж ирэв. Мал болтлоо уучихаж. Ямар нэг эмэгтэйн сүрчигний үнэр зүрхийг нь зүсэн сэнгэнэв. Хэрэлдэх байтугай дуугарах ч тэнхэл түүнд алга. Арай хийн унтлаганы өрөө рүү орууллаа.

Залуу, хань нь чамд хайртай гэж амандаа бувтнана. Дуугүй байгаасай...

5:00

Гутал хувцасыг нь цэвэрлэв. Яаж ирсэн юм бол. Овоо машинаа уналгүй таксикаар ирж. Ингэж яваад осолд орчихвол яана. Бодоход л зүрх нь харанхуйлав. Гарт нь цаг нь алга. Хуримын ойгоороо бүсгүй түүнд бэлэглэсэн. Хаячихсан юм байхдаа.

Уйлана. Гомдоно. Насаараа хайрлана жаргаана гэж тэр амласан. Ээж ааваас нь гуйн гэртээ авчирсан. Гэтэл одоо нөгөө л нэг худал үгийн тойрогт амьдарч байна.Бүсгүй хэзээ ч нөхрөөсөө эд хөрөнгө хүсэж байсангүй. Архи л битгий уугаач. Үүнийг л хүсдэг.

06:00

Өглөөний цайг нь бэлдээд явъя даа. Урд шөнө хоолоо ч идээгүй..Өлсөж байгаа.

08:10

Бүлцийсэн нүдээ нуух гэж оролдоно. Нүүрний энгэсэг, нүдний будгаар ч далд орсонгүй. Ажил руугаа алхаж явна. Өчигдрийн нулимс үгүй. Гэхдээ харцанд нь гуниг сүүдэрлэнэ. Хүн мэдчихвий. Нууна. Айна.

Өдрийг арай хийн дуусгав. Гэрлүү гээ яагаад ч юм яарна. Гүйв...

19:00

Гэмшсэн хүнийх шиг царай. Уучлаарай. Дахиж би уухгүй. Хайртай, хагацаж салж чадахгүй. Холдохгүй. Энэ сүүлийнх. Амлаж байна. Худал үгнүүд...

Бүсгүй худал гэдгийг нь мэднэ. Гэхдээ итгэхийг хүснэ. Итгэнэ. Уучлана. Бүх зүйлийг мартана. Шинээр эхлье.

02:00

Өвлийн шөнө. Хүлээсээр л. Цонх хүртэл түүнээс залхана. Цас малгайлан орж байв. Нимгэн гарсан. Даарч байгаа даа. Хаана яваа юм бол. Залгаад үзье...

2010 оны 10 дугаар сар 29

Э.Бүжинлхам

start=-3 , cViewSize=50 , cPageCount=1

47 сэтгэгдэл:

null
Simple

Хммм... Ийм л байхгүй юм шүү...
Мааааш сайн бичжээ.

Зочин

цагаан

Гүнтэн (зочин)

чи хамгийн шилдэг нь.

зочин байна... (зочин)

цагаахан бичлэг байнаа.Далд санаагүй

Дандаа Мэдрэмж,Таашаал боддог хүн... (зочин)

боёвек гарчиг байна шд...хэхэ...хэтэрхий их дэлгэрүүлсэн байна.Санаа нь гоя

jo (зочин)

бас юм бодогдож байна шүү pinbox-ын ч үг үнэхээр үнэн үг байна. Ер нь ч энэ ишлэл гэж ярьвал буруудах бол уу яах бол сайн мэдэхгүй байна гэхдээ би бараг шүлэг уншаад ойлгодгүй юм байгаам танайхаар даырч гарахдаа сэтгэл сайхан болоод гарлаа баярлаж байна чамд, Чиний амьдрал бодол шиг чинь гэгээлэг байг

хайр (зочин)

Сайхан бичсэн байна. Их эмзэг зүйлийг хөндөж эмэгтэй хүний сэтгэлийг сайн гаргажээ. ЧАмд баяр хүргий

Gambit (зочин)

Paaa aimor bichisen bna shuu bi chine gesen bs engej zooj bsan bhdaaa hehehe gehdeee chi er hunii hund nees neg udaa bicheed vzeech nohor ni huuleeg d nogoo hairtai hun ni gaduur yavaad bdag hudlaa heleed hehe anidal gedeg bs 2 taltai bdag sh dee zluu busgui mine

Gambit (зочин)

pooh aimor aldaatai bna shu sorry gej

Edelweiss

гоц байна ...

Uchral (зочин)

oird tanaihaar oroogyi.saya orson chini amidraliin aldaatai 1 untsugiig zuv gargaj bichsen bn.sain boljee.

крафти

нүдэнд харагдаж байна гоё бичиж
сохор хүлээлт хамгийн их шаналал байдаг там гэсэн үг...

Атаархуу Азаа

ммм үнэхэээр сайхан бичэжээ магадгүй би өнөө шөнө энэ зүйлийг энэ бүсгүйн амьдралыг зүүдлэх байхда

Narantuya (зочин)

Hi. Duu chinii bichsen enexuu niitlel, bodrol, ilgeemj,niitlel zergiig bugdiig unshlaa. Ajliinxaa zarim xumuust xelj tsug unshlaa. Ugiin donj nairuulga ni yamar saikhan bolson yum be
Yamar ix uxaalag, yamar ix zuiliig ergetsuulj boddog bishirmeer baxarxmaar yum be gej uuriin erxgui l bodogdloo. Tsug unshij baisan manai ajiltanguud xurtel shuurs aldan gaixaj bsan shuu. Ene ix oyunii baylagaa ulam bayjuulj uran buteelee bainga tuurvij baigaarai. Chinii ug bolgonoos xun chanar unertej baigaad mash ix bayarlaj bna
Amjilt xusie duudee. Oyunii umchid birtguulj buteelee gargaarai. Nomiin tsagaan buyn iveex boltugai

Гүнтэн (зочин)

messengertee orood irdee hvvhdee

bebu (зочин)

WoW 89 amjilt

melody (зочин)

mi nz sto uhaantai ohin,amnaas chn garch bg ug buhen chn uhaaral hairlamaar harin zurhnees garah ugs chn amidral hairlamaar tiim l uhaantai ohin harin bi....

ZEO ^-^

Зовоох байсын бол битий амал
Зүгээр л үг байсын бол битий хэл гэмээр сэтгэгдэл төрлөө хэхэхэ Ухаарал хайралсан гоё өгүүллэг

ZEO ^-^

Нарантуяа ямар гоё сэтгэгдэл вээ сэтгэлийн үгээ харамгүй хайрлсан чинь гоё байна үргэлж сэтгэлийн дэм өгч байгаарай

ZEO ^-^

ӨӨ Нарантуяа та шүү хэххээ үеийн юм шиг аваа хаячиж уучлаарай

Зочин

Dahin unshihad taata blaaaaa

☆♪。・:*:・゚ Өөнжий♪。・:*:・゚ (зочин)

сайн байна таалагдаж байна

Нийтлэгч (зочин)

Би өөрөөсөө айж байна ингээд хэн нэгнийг зовоох вий гэхээс

ZEO ^-^

Ingej bdj bga hun yu gj dee

13

ммм...санаа алдав, гунигтаймаа.

"MRG"

Үнэхээр таалагдлаа би чиний уншигч болнооо хэхэ Бүжлээ найзууд боли болоху

moroodolll (зочин)

iim helbertei oguullegiig u gj nereldeg bilede hehe
anudar-iin 4 bish 4 geed setgelzuin nom-toi adilhan yma chi teriig unshij uzerei herwee oldwol :D

☆♪。・:*:・゚ Өөнжий♪。・:*:・゚ (зочин)

миний ирээдүй яг энэ шиг харагдаж байна
уншаад л баймаар

lily (зочин)

gogo

Зочин

гоё бичжээ

amaraa (зочин)

life is an ice-cream, enjoy it before it melts gd bga shde. nuhur bol ice-creamiig aihtar amtaljiinaa hahah 1 l amidrana shde :D

усан нүдэн (зочин)

гоя ном этр гаргаачээ би хамгийн анхных н уншигч байх болно танай болг маш их таалагдлаа үнэхээр амьдарын өөр өнцгөөр харжээна

Түвшин

Гунигтай санагдлаа. Хамгийн гомдмоор нь яаг ийм амьдрал бидний эргэн тойронд маш олон бий. Тэхдээ чамд баяраллаа. Надад ийм мэдрэмж төрөөгүй их уджээ. Чиний бичсэн энэ өгүүллэгийг уншаад чиний блогны аязнуудаас сонсоод сууж байхад их тааламжтай байлаа. Бодол чинь саруул тэнгэр шиг байж олон хүнд халуун дулаан сэтгэгдэл төрүүлж байгаарай.

Хулан (зочин)

Эмэгтэй хүний зүрх сэтгэл гэж ийм л агуу шүү дээ

enhrii (зочин)

emegtei hun huleelj l bdag harin eregtei ni bol ugui sh dee

urnaa (зочин)

goe

urnaa (зочин)

goe

zulaa (зочин)

nvdend haragdtal bichjee. Vneheer goe. Mundag yumaaaaaaaa..............

Гүмбээ (зочин)

yahaaraa dandaa eregtei huniig muuldag yum be!!!!!!!!!!!!!

tsetsegee (зочин)

nudend haragdtal bichjee,mash goy bichjee
bi ingej l huleeseer ,uuchilsaar, dahin davtagdsaar odoo buh um duusaad saltsagtsan.er hun negent tiim amidralaar yavsan bol tiim amar zasrahgui ulam l davardag um bile.chi unen baidlaar ih goy bichjee bayrlalaa

Уудамын ЭЭЖ

миний ээж үүн шиг амьдралаар, үүнээс ч илүү зовлонтой амьдралаар миний эцэг гэгдэх тэр малтай 35 жил амьдарсан. ээжийг минь зодож, харааж байхад юу ч хийж чадалгүй уйлдаг байсан охин одоо том болсоон. Одоо би түүнд хариуг нь амсуулж байгаа.

Soulspirit (зочин)

gaihalt ymaa ene bugdiig olj harsan jin

Ицми

яасан муухайм бээ

Зүрх (зочин)

сэтгэлийн утсыг хөндөхөөр бичжээ

milagros (зочин)

goe yumaa bi uuriinhuu blogt tavij bolohuu?? tanii zohiogchiin erhiig medeej zurchihgui kkk

Bodolxon

энэ бол эмэгтэй хүн юм гэж...

зүрх минь түг түг... нэг хоёр гурав дөрөв ... таааааааааааааааа............ цаашаа байхгүй

tsatsa (зочин)

setgeliig neg yum zuseel yvchhiin,,,,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)