S.F's note : Бурхан минь намайг гэртээ уриач

Бурхан минь намайг гэртээ уриач

Бурхан минь намайг гэртээ уриач
Өнгө өнгийн хорвоо айдас хүрэм хоосон
Өө бурхан минь би бүхнээс залхаж байна
Өнөөдөр ч хамаагүй эсвэл маргааш ч юм уу
Өөрийнхөө амьдардаг газар намайг уриач...

Тийш ээ би галт тэргээр яваад очъё
Тэнгэр лүү явдаг цахилгаан шат эсвэл бий юу
Унадаг дугуйнд хэдэн ном,төгөлдөрийн эгшиг бэхлээд
Урагш жийсээр очвол илүү сайхан байх юм болов уу

Та харин очиход минь надад жигүүр зурж өгөөрэй
Тас харанхуй шөнөөр би саранд хүрэх гэсэн юм, үүлийг нэвтлээд...
Эсвэл надад салхийг ухаангүй дурлуулаач
Исгэрэх бүртээ хэлэх үгийг минь бусдад дамжуулж байг
Ээ тэгвэл ямар сайхан байхсан, эргэж би очихгүй...
Эндээ үүрд тантай бас далавчтай чигээрээ үлдэхийг хүснэ

Э.Бүжинлхам
2010.5.5

start=-29 , cViewSize=50 , cPageCount=1

21 сэтгэгдэл:

null
Hanper

За ямар ч байсан намайг дагуулахааргүй шүлэг бичдэг хүүхэд байна :)
өөрөө аймаар шүлэг бичдэг юм шиг хэлсэн :D
гэхдээ уншиж бол мэднэ шүү :)

(гэхдээ албаар сонгосон юм уу? эсвэл үгүй юм уу? мэдэхгүй зарим шүлэг дээрхи зарим үгийн сонголт нь жоохон сонин юм. Тэр ч яахав өөрийнхөө гаргах гэсэн санаанаас л болсон байх л даа. ;) эсвэл толгой, хэмнэлээ холбох гэж хэтэрхий хичийсэнээс болсон байх. за мэдэхгүй шүүмжлэгч шиг санагдав.)

uunuu (зочин)

sain shuleg shuu enen nzad ni eniig unshsanii daraa shuleglej heleh setgegdelch alga xexe

Mon_tur (зочин)

shuleg bıchıj tvvnııg mederdeg hvmvvs nı shuumjıldeg l bh. bı unshıj bas utga.g nı l oılgoj chadna. ene shuleg ıh goe boljee. muuhaı shuleg boljee gej bodoj bgaa nı nadtaı holbogdooroı kkk. Bujee amjılt shvv.

..... (зочин)

OO BURHAN MINI BI BUHNEES ZALHAJ BAINA ...

бямбаа (зочин)

гоё бичжээ би ч бас залхаж баййна

Винни

ямар гоё шүлэг вээ?

Rika (зочин)

mash goe burhan min nmaig gerte uriach

Зочин

bayarlalaaa chamd......burhan min bi ochih araahan boloogvi bnaaa hedii hatuu hvnd berhiig tuullaach hiih zuilee hiicheed ochnooo
harin namaig ochihod ta nadad jiguur zurj ogoorei

ZEO ^-^

Umnu n unshij bsn goy shuleg

Bodolxon

wow!!! яг л ийм сэтгэгдэл төрдөгсөн даанч ингэж уран яруу утга төгс илэрхийлж би чадахгүй юм даа гэж. за амжилт хүсье. унших дуртай шүү

Бөби

цөг гэм муу ёрлоод туучий чинь

Bodolxon

хэхэ :-P

wonderlandiin naiz (зочин)

Бурхан гэдэг чинь чухамдаа чи өөрөө
Будлиад байлгүй зөвхөн өөр рүүгээ яв
Дотоод сэтгэл чинь булингартаад байна
Дорнын ухаан , хоосон чанрыг судал
Хүн яаж төрдөгийг гүнзгий судал
Хүж дэлхийд ирдгийн учрыг ухаар
Арвс яагаад үрчийдэгт анализ хий
Авсанд хэвтэхгүй болох замыг хай
хар залуугаараа харих гэж бүү яар
хамаг ажил ундуй сундуй байна наана чинь
хамтарч бүгдээрээ хйивэл ард нь гарна
хариуцлаггүй үг бүү цухуйлга хор нөлөөтөй

wonderlandiin naiz (зочин)

7-р мөрний эхний үгийг "арьс" гэж уншина уу,алдаатай бичсэнд хүлцэл өчьe.

Edelweiss

пөөх миний найз явжийн этр мимими . Би энэ шүлгэнд л дуртай ... Бусдаасаа их өвөрмөц мээгий төрүүлдий

Зочин

welcome to my home :)

Hishgee (зочин)

ymar tasarha um be
salhiig nadad durluulaach!!!

chimgee (зочин)

buh shulgend chn uneher durtai.. Ulam ih amjiltar tseneglegden sn uran butel turiwarai....amjilt husii......

Атаархуу Азаа

шүлэгч сайхан байна вондэрландын хариулт ч сайхан санагдлаа мундаг охин шүү

Архивын эзэн

wow gaihalt

BURHAN (зочин)

CHAMAIG AVCHRAH GEJ BI YARAHGYI B NA
cHIN YNENDEE END HIIH YUM CHIN ALGA
zENHER ONGOTOI TENGERIIN TENYYN UUDAM HYAZGAART
ZEEJ DYYREN AMISGALJ, SANAA BODLOO UUJRUUL

SALHI BOROO ALI ESVEL ZEZEGS
SAADIIG AJRALGYI HEDIINEE CHAMD DURLASAAN
TENGERLEG SAIHAN TORH, YALDAM UUJIM SETGEL CHIN
TIIM IH YARAH SETGEL TORYYLEH ESGYISEN

tERNII OROND HAIR ESVEL ORCHLONG MAGTAJ
TERNIIH GEJ NERLEGDHEER ONGOTOI SHYLGEE TUURVI
TATALJ BICHSEN SHYLGYYD CHIN DALAVCH URGUULJ
TALIIN UUDAM ORCHLOND DYYLEN NISEH BOLNO.

bAS CHAMAIG HARDAG BYMAN HYNIIG BOD
bADAG SHYLGIIG CHIN YGYILDEG HOVGYYD BAIDGIIG BOD
bAGTARCH DAVXZSAN SETGELEE CHINII SHYLGEND NORGOJ
BAGA CH BOLOV AMSHIIJ TAITGARCH BAIDGIIG BOD

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)